Японы засгийн газар бас Тепко корпораци нутгийн малчид, тариаланч ард иргэдтэй хийсэн хурлын бичлэг.
"Би тарьсан зүйл маань цацраг идэвхт туяатай байсныг мэдлээ. Түүнийг тарьж, бас хэрэглэгчдэд зарсандаа гутамшигтай санагдаж байна."
Би бид малчин, тариачид яг ямар асуудал тулгараад байгааг, бодит байдлыг та бүхэнд хэлэхийг хүсэж байна. Та бүхэн сайн сонсоно уу. Би одоо ч гэсэн Фукушима аймагт газар тариалан эрхэлж байна. Миний одоо амьдарч байгаа Сүкагавад тарьсан хүрэн будаанаас өнгөрсөн жил 100 Беккерел Цезий илэрсэн. Энэ нь улс даяар 100 Беккерел давсан анхны тохиолдол байсан.
Хэдийгээр одоо хоргүйжүүлэх ажиллагаа явагдаж байгаа боловч өдөр бүр бид хөрс ямар хэмжээний бохирдолтой байгааг мэдэхгүй ажилласаар л байна. Агаарын радиацын тухай яриа биш шүү! Манай аймагт радиацыг хоргүйжүүлэх ажиллагаанд бүх хүн дайчлагдсан, тариачин би ч бас дайчлагдан оролцсон. Та бүхэн "хоргүйжүүлэх" гэдэг үгний "гүйжүүлэх" гэдгийн утгыг ойлгож байна уу?
Бид ердөө л газрыг арай гүн хагалж, булж, шороогоор бүтээсэн. Цацрагийн хордолтыг арилгаагүй. Ингэхэд цацрагийн хордлогын түвшин багасна гэж байхгүй шүү дээ. Хөрсийг бохирдолгүй болгох гэж ажилласан, агаарын цацраг идэвхжлийг хэмжсэн. Энэ бүхэн аль нь ч огтхон ч буураагүй!!
Бид хөрснөөс хордолтыг арилгаад аваад хаяагүй, мэдээж тэгж чадаагүй. Дэлбэрэлт болсноос 2 жилийн дараа ч гэсэн байгаль орчинд огтхон ч өөрчлөлт гараагүй байна. Бүтээлэг мэт хүртэл хордсон бүх фермийн материалуудыг ашиглах боломжгүй гэж зааварчилгаа гарсан. Гэвч бид эдгээрийн цацрагийн түвшинг хэмжих боломжгүй. Тэгээд бид бүгдийг нь шинээр солих гэж үү. Та бүхэн юу хийж өгөх юм бэ?
Бид бол цэвэр хүнс тарьж ургуулж, өөрсдөө идэж хэрэглэж, бас үйлчлүүлэгчдээ хангадаг тэр амьдралаас, ажлаасаа авах таашаал маань одоо бол байхгүй болсон! Одоо Фукушимагийн бүтээгдэхүүн хамгийн хямд үнэтэй. Бид тийм бүтээгдэхүүн зараад, гарсан зөрүүг нь улсаас аваад амьдрах гэж үү. Одоо ганцхан хэлэх зүйл байна. Фукушима аймагт тарьсан зүйлсийг бүгдийг нь Цезийн хэмжээг байнга хэмжсэний дараа тээвэрлэхгүй бол болохгүй. Одоо засгийн газраас гаргасан босго нь 100 Беккерелээс доош гэж байгаа боловч фермерүүд өөрсдөө бүтээгдэхүүн нь хэдэн Беккерл Цезийтэй байгааг мэдэж байгаа. Хэрвээ хэмжээд 100 Беккерелээс доош л байвал би бараагаа илгээж зарж болно гэж үү? Би л лав идэхгүй!! Худалдан авагч худалдан авахдаа тэр хоолонд ямар нэгэн цацрагийн хордолт байхгүй гэж бодоод л авч байгаа. Үүнийг юу гэх вэ? Бид маш сайн мэдэж байна.
Тарьж ургуулаад зарах нь бидэнд гутамшигтай байна. Өөрөө идэхгүй зүйлээ хүнд зараад идүүлэх үү? Юу гэж бодож байна вэ? Хариулахыг хүсье.
Иргэн:
Түр хүлээж байна уу. Бид сая Сүкагавад байдал ямар байгаа талаар ярилаа. Одоо бас Соомагийн Тамано дүүрэг гэдэг газрын талаар ярья. Та бүхэн нийлүүлж байгаад хариулна уу.
Иргэн:
Тамано дүүрэг нь хотын баруун хэсэгт байрладаг ба цацрагийн хэмжээ нь Ийтатэгийнхтай адил маш өндөр ба огт буурахгүй байгаа. Ууланд бараг бүх хэсэгт цагт 7-10 микро Sv цацрагтай байна. Хоргүйжүүлэлт уг нь хийгдэж байгаа. Гэвч тариаланчид шиг тариалангийн талбайгаас гаднах хэсгийг хэмжээгүй гэсэн олон тохиолдлууд бий. Хүмүүс өндөр хордолттой ийм газруудад амьдарсаар л байна. Тэдний эрүүл мэнд, амьдралд ямар ч баталгаа байхгүй байна. Засгийн газрын тусламжаас гадна үлдсэн ийм олон газар байна. Засгийн газар ч, Тепко компани ч ийм газруудыг үлдээлгүй бүгдэд нь сэтгэлээсээ хандаж тусламж үзүүлнэ үү!
Түрүүн бас хэлсэн та өөрөө өөрийнхөө хүүхдэд 100 Беккерелээс доош гээд 50 Беккерел байлаа гээд, бүүр хэмжигдэхгүй 10Беккерелээс доош, бас бидний хямдхан хэмжигчээр, үнэтэй альфа, бетта, гамма бүгдийг хэмжиж чадахгүй хямдхан хэмжигчээр хэмжээд цацрагийн хэмжээ бага гээд гарчихсан хоол хүнсийг идүүлэх үү? Идүүлэхгүй шүү дээ. Яагаад гэвэл бүгд бодит баримтыг мэдэж байгаа болохоор.
Нишиди гуай та, бас Боловсролын яамнаас ирсэн та өөрийнхөө хүүхдэд жишээ нь 10 Беккерел байна энэ 100 Беккерелээс хамаагүй бага байгаа болохоор зүгээр гэхээр нь хүүхдэдээ үргэлжлүүлэн идүүлээд байя гэж бодох уу? Өрөө ч гэсэн идье гэж
бодох уу? Иднэ гэж үү? Би таныг өөрийнхөө хүүхдэд идүүлэхийг зөвшөөрөхгүй гэдгээр мөрийцье. Идүүлэхгүй шүү дээ тийм үү?
Та бид хоёр ойролцоо настай байх. Би яах вэ яах ч аргагүй одоо удахгүй үхэх юм чинь гээд идэж болно. Гэвч өөрийнхөө хүүхдэд бол идүүлэхгүй биз дээ? Цацрагийн аюул гэдэг бол ийм л зүйл шүү дээ. Шидо гуай ч гэсэн энд ингээд тайван хараад сууж байгаа ч өөрийнхөө хүүхдэд ийм зүйл идүүлээд байя гэж бодохгүй биз дээ? Энэ бол та бүхэн засгийн газар анхааралдаа авч яг таг шийдэх ёстой асуудал!! Засгийн газар энэ бол зөвшөөрөгдөх хэмжээнд байна гээд, Тепко хангалттай мэдээлэл цуглуулахгүй байгааг, та бүхэн энэ бүхнийг сонсож, харж мэдэж байж ийм хордлоготой бүтээгдэхүүнийг зарах зөөхийг хориглох ёстой засгийн газар мэдсээр байж юу ч хийхгүй, нэг ч үг хэлэхгүй ийм хариуцлагагүй байдал яаж болж байна вэ!?!
Хүн гэдэг утгаараа би та бүхнийг ойлгож байна. Ажлаа, албан тушаалаа хамгаалах нь байж болох байх ч эх орноо хамгаалах ёстой, давж болохгүй шугамыг давчхаад байна. Та бүхний өөрийгөө хүндлэх үнэлэмж чинь хааччихсан юм бэ?!!
Өөрийнхөө хүүхдэд хордолттой хүнс идүүлэхийг хүсэхгүй, тийм биз дээ? Магадгүй одоо ганц бие байж магадгүй, гэхдээ удахгүй эхнэр хүүхэдтэй болно. Тэгэхээр хэн ч өөрийнхөө хүүхдэд цацрагаар хордсон хүнс идүүлэхийг хүсэхгүй. Өөрсдөдөө хүсэхгүй зүйлийг бусдад хийхийг зөвшөөрөөд харж суух ийм гутамшигтай зүйл байж болно гэж үү!?
Хэн нэгний амь насыг эрсдэлд оруулах юм бол өөрийнхийгөө ч гэсэн адилхан эрсдэлд оруул.
Эдийн засаг, худалдаа үйлдвэрлэлийн яамны төлөөлөгч:
Ард түмэн биднийг хариуцлагагүй байна гэж харж байгааг ойлгож байна. Гэвч нөхөн төлбөр нь энэ асуудлыг шийдвэрлэж байгаа гэж бодож байна. Сая Фукушимагийн бүтээгдэхүүнийг идэх үү гэж асуусан. Хэдийгээр хувийн яриа боловч саяхан Фукушимагаас ирсэн будааг Яаман дээр худалдаалсан ба би худалдаж авч, миний гэр бүл ч бас идсэн. Бид ийм байдлаар Фукушимагийн бүтээгдэхүүний талаарх иймэрхүү хортой цуу яриаг болиулж, ирээдүйдээ итгэн цааш явна гэж итгэж байна. Эрүүл хүнс ба хордолттой гэж ялгаж салгах ч яг аль нь эрүүл, аль нь хордолттой гэж ялгах нь хэцүү. Фукушимагийн бүтээгдэхүүний талаарх олон нийтийн санаа бодлыг цаашид өөрчлөхийн төлөө ажиллах болно. Энэ зөвхөн нөхөн төлбөрийн асуудал биш Газар тариалангийн яамнаас явуулах газар тариалангийн менежмент ба Фукушимагийн бүтээгдэхүүний талаарх хортой цуу яриаг дарахад чиглэгдэнэ. Олон удаа хэлсэн ч давтан хэлэхэд Засгийн газар Фукушимагийн ард иргэдэд тусална, та бүхний оролцоотой энэ хортой цуу яриаг дарах ажилд туслах болно.
Иргэн:
Би энэ талаар хэдэн зүйл хэлж болох уу? "Цуу яриа" "Цуу яриа" гэж хэд хэд хэллээ. "Цуу яриа биш шүү!!!" Ойлгож байна уу? Цуу яриа гэдэг бол ямар нэг үндэслэлгүй зүйлийг хэлдэг. Ойлгож байна уу?! Бидний газар үнэхээр хордчихсон. Баталгаа, баримттай зүйл. Бүүр хэдэн мянган Беккерел хүрч байгааг нь би өөрөө хэмжсэн, мэдэж байгаа. Тэнд Фукушимад бодитой байна. Хэрвээ зүгээр нэг цуу яриа гэж хэлж байгаа бол тэрийг очоод аваад яваад өг! Ингэж хэлэх юм бол! Бүгдийг нь аваад яваадах! Зөвхөн мөнгө олохгүй байгаа болохоор үүнийг хэлээд байгаа юм биш шүү дээ! Сүдо гуай та мэдэж байгаа биз дээ? Би дандаа хэлж байгаа тийм үү? Та Засгийн газар нөхөн төлбөр олгож байгаа гэж хэлж байна тийм үү. Тэгвэл Нишида гуай та өөрөөсөө асуу даа, яагаад, юуны төлөө нөхөн төлбөр олгоод байгаа юм бэ? Алдаж байгаа, нөхөн төлөгдөх боломжгүй зүйл маш их байгаа. Хүмүүс худалдаж авахгүй маш их бүтээгдэхүүн бий. Та тушаал өгч байгаа юу? Туслахаасаа асуу даа, туслах чинь мэдэж байх ёстой шүү дээ. Ажлаа хий л дээ та!!! Та хэлээд байгаа ч огт юу ч ахиц гарахгүй байгаа биз дээ! Ийм л байна.