2030 гэхэд Европын холбоо ихэнх Атомын цахилгаан станцуудаа зогсооно

Глобал Дата (www.dataglobal.com) ын судалгаагаар ирэх 20 жилд Европын холбооны улсуудад одоо ажиллаж байгаа 150 Атомын цахилгаан станцын талаас ихийг нь унтраах болно гэжээ. Дэлхий дээр зогсоох бүх Атомын цахилгаан станцуудын 69% нь Европын холбооны реакторууд болж байна.

Үүний гол шалтгаан нь 2011 оны 3 сард болсон Фукушимагийн ослын сургамж, улс төрийн хариуцлага юм. Герман 2021 онд сүүлчийн реактороо унтраахаас гадна Белги 2030 онд, Швеицарь 2034 онд тус тус атомын цахилгаан станцуудаа зогсоосон байх юм байна.

Глобал Дата -ийн судалгаагаар 2030 он гэхэд 200 гаруй атомын цахилгаан станцыг дэлхий даяар зогсооно гэжээ. Өнөөдрийн байдлаар 435 атомын цахилгаан станц ажиллаж байгаа ба шинээр атомын цахилгаан станц барих төлөвлөлт бол ховор зүйл болж байгаа гэжээ.

Мэдээллийн эх сурвалж:
http://www.contratom.de/2012/06/11/der-europaische-ausstieg-kommt-bis-2030-mehrheit-der-akw-stillgelegt/

Илгээх | 927 хүн уншсан

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл (0)




:-)
 

Уран, АЦС, цөмийн хаягдал

Ингэхэд уран[1] гэж юу вэ? Юу нь тийм аюултай юм бэ? Уран гэдэг бол цацраг идэвхт бодис[2] (radio active element) юм. Цацраг идэвхт бодис гэж тэгвэл юу вэ? Энэ нь атом нь тогтвортой бус өөрөө задарч өөр химийн элемент болох явцдаа цацраг туяа ялгаруулдаг бодис юм. Цацраг туяа гэж юу вэ?.

Дэлгэрэнгүй »

ШАР НУНТАГ баримтат кино

Энэхүү баримтат кино нь ураны уурхайн тухай та бүхэнд дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болно. Германчууд ураны уурхайгаа яагаад хаасан, Намиб уурхайчин бүсгүй ураны уурхайд хэрхэн ажилладаг гээд ураны уурхайтай холбоотой бүхий л сэдвийг энэ киноноос үзэх болно.

Дэлгэрэнгүй »

Атомын цахилгаан станц: үнэн худлыг өгүүлэх нь

Кёотогийн их сургуулийн Цөмийн реактор туршин судлах төвийн Коидэ Хироаки профессорын "原発のウソ" буюу махчилбал "Атомын цахилгаан станцын худал хуурмаг" номоос хэсэгчлэн орчуулсныг эндээс уншаарай.

Дэлгэрэнгүй »