Ураны цацрагаас мал хордсон нь тогтоогдож, малчдыг яаралтай нүүлгэх шийдвэр гарчээ.

2013-3-25 ны “Үнэн” сонинд гарсан нийтлэлийг танд бүрэн эхээр нь хүргэж байна.

unen

Mar 25th, 2013

Хагас жил гаруй хугацаанд уран олборлолтоос мал хордож үхсэн, үхээгүй хэмээн муур хулгана болж тоглогсдын эцсийн дүгнэлт гарч, цацраг идэвхт бодисоор мал хордсон болохыг нийслэлийн Мал эмнэлэг үржлийн газар энэ сарын 18-нд олон нийтэд дэлгэсэн билээ. Үүний мөрөөр манай сонины сурвалжлах баг Дорноговь аймгийн Улаанбадрах, Сайншанд сумын Зүүнбаян багт очиж цацраг идэвхт ураны хайгуулын лицензтэй “Кожеговь” ХХК-ийн хайгуулын анги болон зүй бусаар малаа хорогдуулсан малчидтай уулзлаа.

Өнгөрсөн арваннэгдүгээр сараас эхлэн 19 шүдлэн үхэр, ингэ ботго, ямаа гээд цөөнгүй малаа үхүүлсэн Сайншанд сумын Зүүнбаян багийн малчин Д.Норсүрэн биднийг очиход нэлээд бухимдалтай байсан юм. Учир нь 50 гаруй жил эл нутагтаа мал хариулж, аж төрж амьдрахдаа ийнхүү мал сүрэг нь олноороо үхэж, хорогдож байсан удаагүй гэнэ. Мөн биднийг очих өдөр аймгийн Мал эмнэлгийн газраас нэн яаралтай нүүх шийдвэр илрүүлсэн нь бухимдах шалтгаан болжээ. Арга ч үгүй биз. Мал ид төллөж буй хавар цагт тохь тухтай хороо бууцнаасаа хаашаа ч нүүх билээ.

5

Улсын сайн малчин Д.Норсүрэнгийнд ойр орчмын малчид, Зүүнбаян багийн Засаг дарга Ш.Эрдэнэчимэг, Улаанбадрах сумын Засаг дарга Б.Ганзориг нар ч ирсэн байлаа.

Цугларсан малчид үхэр, бяруу үхээд зогсохгүй, сүүлийн үед ямаа олноороо халуурч үхэж байгаа тухай халаглан ярьцгаав. Үхсэн ямааны уушиг бүхэлдээ хар толбо үүсч, хавантсан шинжтэй байх. Түүнчлэн бараг л хугацаандаа төллөж буй хурга, ишиг үсгүй, амьгүй төрөх байдал газар авсан гэх /Үхсэн үсгүй ишиг үзүүлэв/. Бөгсөн бие нь хөгжилгүй байнгын хэвтэрт байдаг ишиг, ботготой ч таарлаа.

6

Ийнхүү Улаанбадрах сумын малчдын мал хээл хаяж, гажиг төл цөөнгүй гарсан нь энэ нутагт үйл ажиллагаа явуулж байгаа Францын “Арева” группын охин компани “Кожеговь” компанийн цацраг идэвхт ураны хайгуулын улмаас болсон гэх хардлага малчдад төрсөн байна.

Олноо хар мөртэй хэмээн алдаршсан Францын “Areva”-ын салбар компани болох “Кожеговь” нь Монголд үйл ажиллагаагаа явуулаад 15 жил болжээ. Үүнээс сүүлийн 7-8 жил Сайншанд сумын Зүүнбаян багт ураны хайгуул хийж, нөөц тогтоох нэрийдлээр аль хэдийнэ уран олборлож эхэлжээ. Одоогоор уг компанийн хайгуулын анги Зүүнбаян багийн Хонгорын шар дов гэдэг газарт байрлаж байна. Тус компанийн хайгуулын ангийн дарга Г.Түвшинтулга “Одоохондоо ажил эхлэх арай болоогүй байна. Бидэнд эцсийн дүгнэлт ирээгүй учраас мэдэхгүй байна. Бид Цөмийн энергийн газрын шийдвэрийг л хүлээж авна. Бусад нь бидэнд хамаагүй. Манай компани туршилт хийж байгаа. Одоогоор 2000 гаруй тонн уран олборлож дээжийг гадаад, дотоодын компаниудаар шинжлүүлсэн. Ердөө 42 грамм шар нунтаг гаргаж авсан” гэв. Анхандаа ямар ч уран олборлоогүй туршилт хийж байгаа хэмээн мэлзэж байсан уг компанийхан хэдэн тонноор нь уран олборлоод хадгалчихсан байна. Тэр ч бүү хэл Засгийн газартай олборлолтын гэрээ хийхээр хайгуул, нөөцийн гүйцэтгэлээ хүргүүлчихсэн хүлээж суугаа аж. Малчид мал үхэж эхэлснээс хойш аймаг, нийслэлийн Мал эмнэлэг үржлийн газар, Цөмийн энергийн газарт хандаж тус компанийн үйл ажиллагаа явуулж буй хөрснөөс зургаан удаа, уснаас хоёр удаа шинжилгээ авсан байна. Аймгийн мал эмнэлгийн газар эхлээд кальцийн дутагдал, сүүлдээ вирусын гаралтай өвчин хэмээх дүгнэлт гаргаж малд вакцин хийжээ. Гэтэл тусыг эс олж үхэр, ямаа нэг өдөр халуураад л маргааш нь үхдэг байна. Иймд Цөмийн энергийн газарт хандахад байцаагчид нь очиж байдалтай танилцаад “Ямар ч цацрагийн нөлөөгүй хэмээн” мэдэгдсэн гэнэ. Харин нийслэлийн Мал эмнэлгийн газрын төв лабораторид хийсэн шинжилгээгээр уран олборлох явцад илэрдэг хоёр төрлийн хүнд металл байна гэдгийг тогтоосон. Үүнийг олон нийтэд шууд дэлгэсэн нь учир дутагдалтай, манайх л эцсийн дүгнэлтийг гаргах байсан хэмээн Цөмийн энергийн газар нийслэлийн Мал эмнэлэг, үржлийн газрыг дарамтах болжээ.

4

Иймд үнэн бодит дүгнэлт гарчихаад байхад маргааш нь дарамт шахалтад орсон Мал эмнэлэг үржлийн газрын дарга Х.Ганзориг уг дүгнэлтийг үгүйсгэж, хариу гарах болоогүй хэмээн мэдэгдсэн. Гэвч хэргийг даравч дардайна, булавч бултайна гэдгийн адил тухайн мөчид Ерөнхий сайд Н.Алтанхуяг Дорноговь аймагт ажиллаж уг хэрэг сөхөгджээ. Гамшгийн төвшинд яригдаж буй Улаанбадрах сум, Зүүнбаян багийн малчид “Таны тэр хоргүй, ашиг тустай хэмээн хэлээд байсан уранаас болоод олон малаа үхүүллээ” хэмээн малчид ёстой л нэг бөмбөгдөж өгсөн байна. Сайдыг ирэхтэй зэрэгцээд Мал эмнэлэг, үржлийн газрын дарга Х.Ганзориг ч нийслэлээс очсон байж.

Шинжээчдийн хэлснээр эцсийн дүгнэлтийг Ганзориг даргад өгч явуулсан гэж мэдэгджээ. Иймээс малчин Д.Норсүрэн эцсийн дүгнэлтийг авахыг хүсэхэд “Малчдад өгөх шаардлагагүй. Өгөх ч ёсгүй. Албаныханд эхлээд танилцуулна” хэмээн Х.Ганзориг дарга омогджээ. Ингээд арга мухардсан малчид байгаа байдлыг Ерөнхий сайдын чихэнд хүргэсэн байна. Тухайн мөчид Ерөнхий сайдын өөрийнх нь сурталчлаад байдаг уран гай тарьсан байж болзошгүй тул гомдол гаргасан иргэдтэй тусгайлан цаг болзож гуравдугаар сарын 12-ны шөнийн 11.00 цагийн үед малчин Д.Норсүрэн, Засаг дарга Ш.Эрдэнэчимэг нарыг хүлээн авч уулзжээ. Энэ үед Д.Норсүрэн аймгийн мал эмнэлэгт ирсэн ураны цацрагт хордсон гэх шинжээчдийн дүгнэлтийг Ерөнхий сайдад танилцуулсан байна. Үүнийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг үзээд “Дөрөвдүгээр сарын 10-ны дотор шийдвэрлэнэ. Зайлшгүй анхааралдаа авах асуудал байна. Хариуцлага алдсан албан тушаалтнуудад хариуцлага тооцно” гэж мэдэгджээ. Харин Х.Ганзориг даргад хатуухан “банга” хүртээсэн гэх. Ямартаа ч Ерөнхий сайдын үйл ажиллагааны хөтөлбөртөө тусгасан шар нунтаг олборлох ажил эхнээсээ азгүйтэж эхэллээ. Ерөнхий сайд Н.Алтанхуяг хуруун шилтэй уран бариад ямар ч хоргүй, хоолондоо хийгээд идсэн ч хордохгүй хэмээн сурталчилж байсан нь саяхан. Тэгэхээр өнөөх мундаг шинжээч, судлаачид нь дүгнэлтээ төөрөгдүүлээд байсан нь үүнтэй холбоотой ч байж болох. Нутгийн иргэдийг аргалчихна гэж бодсон бол инээд хүрмээр, нууж хаасныг нь бодохоор дургүй ч хүрмээр. Байгаль орчин, буянт малаа шүтэж амьдардаг малчны нүдэн дээр мал нь татаж, халуурч байгаад үхэхэд сандарсан малчин төр, засагтаа хандахаас ч яах билээ. Харин Ерөнхий сайд Н.Алтанхуяг ирсэн даруйдаа байгаль орчин, иргэний нийгмийн төлөөллөөс бүрдсэн 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулж нэлээд сандрангуй ажиллаж байгаа сурагтай.

3

Хаягдал шавар хамгаалалтгүй байлаа 
“Кожеговь” ХХК-ийн уран олборлолтоос ялгарсан шавар асгадаг талбайд очлоо. Нутгийн иргэд уг талбайг “Шаврын оршуулга” хэмээн егөөддөг юм байна. Нэлээд том талбайд овоолгож асгасан шар шороо байна. Учрыг лавлавал хамгийн аюултай хаягдал нь энэ аж. Гэтэл эргэн тойрон хашаа хамгаалалт гэх юм алга. Өндөр нь 50 см хэртэй шонгуудад туниа муутай нарийхан төмөр утас татсан нь зарим хэсэгтээ тасарч унаад задгай байж байх. Харамсалтай нь уг хаягдлын талбайгаас малчдын ундны ус хоёрхон километрийн цаана байрладаг аж. Түүнчлэн Дорноговь аймагтаа л томоохонд тооцогдох Баянбулаг хэмээх өвөлдөө ч хөлддөггүй гол хаяанд нь урсч байна. Ийм л эрсдэлтэй малын бэлчээрт хог хаягдлаа асгачихаад юу ч болоогүй мэт байх нь эрхгүй сэтгэл эмзэглүүлнэ. Малчин Д.Норсүрэнгийн бяруунууд голоос ус уугаад уг талбайн ойролцоо бэлчээрт удаа дараа гарсныг эзэд нь татаж авчээ. Шаврын хашаа хамгаалалт гэж бараг байхгүй болохоор мал дотор нь орсон байхыг үгүйсгэх аргагүй. Биднийг очиход хүрээлж татсан торонд малын үс, ноос наалдсан нь үүнийг гэрчилнэ. Ийм онцгой бүс яагаад хамгаалалт муу байгааг “Кожеговь”-ийн хайгуулын ангийн дарга Г.Түвшинтулгаас асуухад “Хаягдал шавар асгасан хамгаалалтын хашаа чанарын шаардлага хангахгүй гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Энэ жилдээ багтаж шинэ хашаа барина” гэж үүргээ ухамсарласан царай гаргаж зогсох нь малчдыг басамжилж буй ч юм шиг. Тэрбээр уг шаврын талбайгаас ураны агууламж байх ёстой хэмжээнээс 30 дахин их гарсныг ч хүлээн зөвшөөрсөн юм.

2

Баримт
Дорноговь аймагт хамгийн сүүлд ирсэн албан бичигт юу гэж дурдсаныг өгүүлье.

“Үхсэн, задлан хийсэн тугал, хүнсний зориулалтаар нядалсан адууны эрхтэнд бий болсон эмгэг өөрчлөлт нь гол төлөв цуллаг эрхтэн болох уушги, бөөр, зүрх, элэг дэлүү, тархи нугас, тунгалгийн зангилаа, ясны эдүүдэд цацраг болон малын элементийн ужиг явцтай хордлогын үед илэрдэг эмгэг өөрчлөлттэй дүйж байна. Тухайлбал, цахилгаан соронзон цацраг, гамма цацрагийн хар тугалга, стронций, уран, тори, зэс, цайр зэрэг хүнд элементэд хордсон үед эд, эрхтэнд цэгэн болон голомтолсон цус харвалт, судасны үрэвсэл болсноос цус тогтонгошил үүсэх эсийн төвшинд үхжил, эсийн бөөгнөрөл, /pykkotic/, задрал / karyorrthexis/, эсүүдийн олшролт, тэдгээрийн гэмтэл тод ажиглагдаж буй нь үүнийг гэрчилж байна. Судлаачдын судалгаа, туршилтын дүнгээс үзэхэд уран, тори, ради, радон нь гамма цацраг ялгаруулахаас гадна байнга альфа, бетта, цацраг ялгаруулдаг бөгөөд эдгээр нь мал амьтны эд эсийн төвшинд эргэлт буцалтгүй эмгэг өөрчлөлт үүсгэх аюултай болохыг тогтоосон байна. Иймд ураны хайгуул хийх явцад буй болсон хаягдал шаврыг харуул хамгаалалтгүй ил задгай орхисноос малчин Д.Норсүрэнгийн тугалнууд цацрагийн болон хүнд металын ужиг явцтай хордлого авч тэдгээрээс 20 гаруй тугал үхэж хорогдсонд “Кожеговь” компани буруутай болох нь дээр дурдсан шинжилгээ, судалгааны үр дүн, малчид, мал аж ахуйн мэргэжилтнүүдийн мэдүүлгээс тодорхой байна. Иймээс малчин Д.Норсүрэнгийн учирсан хохирлыг “Кожеговь” компаниар нөхөн төлүүлэхийг холбогдох хууль, хяналтын байгууллагаар шийдвэрлүүлэх нь зүйтэй” гэжээ.

Иймд уран болон газрын тосны хайгуул, шинжилгээ, олборлолт явуулж буй газар нутаг, хайгуул өрөмдлөгийн цэгүүд, өрөмдлөгийн шаврын цэг хаягдлын цэгүүдэд байнгын цацрагийн хяналт хийж баталгаажуулах, тэдгээрт мал амьтан ойртуулахгүй хашаа хамгаалалт хийх, харуул хамгаалалттай болгож мэргэжлийн хяналтын байгууллага, байгаль орчны хяналтын холбогдох байгууллага, мэргэжилтнүүд онцгой анхаарч ажиллах хяналт, сорилын дүнг малчид олон нийтэд мэдээлж байх. Дүгнэлт гаргасан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Мал эмнэлэг үржлийн газрын мэргэжилтэн, Монгол Улсын зөвлөх эмч Д.Батцэнгэл, Улсын Мал эмнэлгийн Ариун цэврийн төв лабораторийн / УМЭАЦТЛ/ Тасгийн дарга, эмгэг судлаач С.Цэрэнчимэд, Улсын Мал эмнэлгийн Ариун цэврийн төв лабораторийн /УМЭАЦТЛ/ биохи мич П.Оюунсүрэн, танилцсан УМЭАЦТЛ-ийн захирал Х.Ганзориг, ерөн хий эмч, дэд захирал С.Сугар” гэжээ.

1

Мэдээлэл гэнэт задрах болсон шалтгаан юу байв 
Муур, хулгана болж тоглож байтал мэдээлэл гэнэт задрах шалтгаан юу байв. Албаныхан хэн нэгний лоббид автаж нуун дарчихаад эрг үү лээд задлах шалтгаан дахин үүсэв үү, аль асвэл Ерөнхий сайд Н.Алтанхуягийн айлчлалын үеэр худал мэдээлэл өгч болохгүй гэж үзсэн үү ямартай ч үнэн мэдээлэл ил тод болсон нь энэ. Уг нь Ерөнхий сайд иргэдтэй уулзах уулзалтын үеэр Дорноговь аймгийн Улаанбадрах сумын “Кожеговь” компанийн ураны олборлолттой холбоотой асуудал тавиг дахад ураны асуудлаархи Засгийн газрын байр суурь зөвхөн шар нунтаг баяжуулах хүртэл ажил хийхийг бодлогоор тодорхойлсон гэж хэлжээ. Ураны хог хаягдал булшлах асуудал ердөө байхгүй, байгаль дээр байгаа хүдрээс ураныг ялгаж авах л ажил байгаа юм. Өмнөх Засгийн газрын мөрийн хөтөлбөрт атомын цахилгаан станц барих тухай заалт байсан, одоо ийм асуудал байхгүй. Уран олборлох асуудал дээр бид орон нутгийн иргэдтэй ойлголцохгүйгээр шар нунтаг гаргаж аваад заавал зарна гэдэг асуудлаар ярихгүй. Бидэнтэй ураны асуудлыг хариуцсан хүмүүс хамт явж байгаа. Би тэдэнд мал үхсэн шалтгааныг даруй олох ёстой. Хэрэв уранаас болсон юм бол нарийн тогтоох ёстой шүү гэж хэлсэн” хэмжээжээ. Эндээс иргэдэд Ерөнхий сайдад энэ асуудлаархи үнэн бодит мэдээлэл одоог хүртэл ирээгүй юм байна гэх бодол төржээ. Ерөнхий сайд цааш хэлэхдээ хортой нь тогтоогдвол бид уран олборлоно гэж зүтгэхгүй. Тэгэхээр иргэдийнхээ санаа оноог юун түрүүнд сонсоно. Нэгдсэн ойлголтод хүрэхийн тулд ажиллах ёстой гэж байр сууриа илэрхийлжээ.
Б.ЦЭЦЭГДЭЛГЭР

Илгээх | 1481 хүн уншсан

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл (4)

Нэгэн хэсэг иргэд хохирох нь нийт иргэд хохирхын эхлэл .Болно бус уу.
Majaa хэзээ бичсэн: 10:05, 2013-10-10 | |
toriin albanii humuusiig buren solih heregtei yum bna lee, bi ooriin biyeer uzlee. toriin mafi bii boljee
bn хэзээ бичсэн: 20:35, 2013-04-06 | |
www.golomt.org сайтаас хуулж оруулсан болно. Сая харсан мартсан байна..
Алмас хэзээ бичсэн: 08:18, 2013-03-27 | |
http://www.unen.mn/content/20638.shtml хаяг дээр байсан энэ мэдээгээ үнэн.мн сайтаасаа устгачихсан байна. Ямар нэгэн байдлаар хэн нэгэн бидэнд харуулахгүй нуухыг л хүсээд байна даа. Монголчууд минь дээ... гуниглах
Зочин хэзээ бичсэн: 12:29, 2013-03-26 | |



:-)
 

Уран, АЦС, цөмийн хаягдал

Ингэхэд уран[1] гэж юу вэ? Юу нь тийм аюултай юм бэ? Уран гэдэг бол цацраг идэвхт бодис[2] (radio active element) юм. Цацраг идэвхт бодис гэж тэгвэл юу вэ? Энэ нь атом нь тогтвортой бус өөрөө задарч өөр химийн элемент болох явцдаа цацраг туяа ялгаруулдаг бодис юм. Цацраг туяа гэж юу вэ?.

Дэлгэрэнгүй »

ШАР НУНТАГ баримтат кино

Энэхүү баримтат кино нь ураны уурхайн тухай та бүхэнд дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болно. Германчууд ураны уурхайгаа яагаад хаасан, Намиб уурхайчин бүсгүй ураны уурхайд хэрхэн ажилладаг гээд ураны уурхайтай холбоотой бүхий л сэдвийг энэ киноноос үзэх болно.

Дэлгэрэнгүй »

Атомын цахилгаан станц: үнэн худлыг өгүүлэх нь

Кёотогийн их сургуулийн Цөмийн реактор туршин судлах төвийн Коидэ Хироаки профессорын "原発のウソ" буюу махчилбал "Атомын цахилгаан станцын худал хуурмаг" номоос хэсэгчлэн орчуулсныг эндээс уншаарай.

Дэлгэрэнгүй »