Цөмийн хаягдал хаях уу?

Цацраг идэвхт хаягдлын аюулыг үнэхээр ойлгож байна уу?

Хэрэв АЦС барих, уран олборлох талаар бодлого, үйл ажиллагаа үргэлжилсээр байвал Монголд өөрсдийн, магадгүй цаашдаа бусдын аюулт хог хаягдлыг булшлах нь цаг хугацааны л асуудал болно...

Тараах хуудаснууд

Мэдлэг, мэдээллийн хуудаснуудын эхийг татаж авах

Дэлгэрэнгүй »

Хэн юу гэв?

Бусад сайт дахь мэдээллүүд

www.golomt.org
Мэдээллүүд

Хүний үр удамд цацраг-идэвхит бодисын хор хөнөөл ( Тойм өгүүлэл )

Цацраг идэвхт үзэгдлийг нээж Пьер Кюри, Мария Склодовсзая -Кюри гэх эхнэр , нөхөр хоёр 1903 оны физикийн салбарын Нобелийн шагналыг хүртсэн түүхтэй. Мария түүхэнд анхны эмэгтэй шагналтан болсон төдийгүй 1911 онд 2 дахь удаагаа Нобелийн шагналтан болжээ. Энэ удаа тэр химийн салбарын шагналыг авсан байна. Эдний гэр бүлийнхнийг Нобелийн шагналын “даллага ” авсан хүмүүс гэж нэрлэдэг нь тохиолдлын хэрэг биш юм. Учир нь дээрх хосын охин Ирен Жолио Кюри өөрийн нөхөр Фредрик Жолиогийн хамт цацраг-идэвхт бодисыг нийлэгжүүлэн гаргаж авсныхаа төлөө 1935 онд химийн салбарын Нобелийн шагналтнууд бол...
Дэлгэрэнгүй »

АЦС ба хүүхдийн өвчлөл судалгааны тойм

Зигрид Клоц (Sigrid Klotz)
Wilhelmstr. 46 D-79098 Freiburg

Сэтгэл мэдрэлийн эмчилгээгээр мэргэшсэн ерөнхий эмч

IPPNW[1]
–ийн Фрайбург бүсийн бүлгэм

Хүүхдийн хорт хавдарын тохиолдлын талаархи 2007 оны судалгаа нь IPPNW-ийн эмч нар бид ямар нэг юм хийх цаг болсон гэдгийг харуулж байна. Цөмийн эрчим хүчний үйлдвэрлэл нь хүүхдүүдэд хорт хавдар үүсгэдгийг батлах, өргөнөөр хүлээн зөвшөөрөгдсөн, шинжлэх ухааны үндсүүд байгаа нь анх удаа тогтоогдов.

Германы АЦС-уудтай хамгийн ойр амьдардаг бага насны хүүхдүүд бусдаасаа илүү хорт хавдар, цагаан бөөмтөх (лейкеми) өвчинд өртдөг байна. АЦС...

Дэлгэрэнгүй »

Цөмийн хаягдлын 4 боломж

Берлин - 29 000 тонн болох цацраг идэвхит хаягдлыг агуулах 4 онолын хувилбар яригдаж  байна.
 
Одоог хүртэл цөмийн хаягдлыг газрын гүн дэх геологийн давхарганд буцаж гаргахгүйгээр булна гэж ярьж байгаа. Гэхдээ яг хаана булах вэ?
 
1. Эхний боломж бол Горлебен дээр анхаарлаа төвлөрүүлэх, гэхдээ Горлебен тохиромжгүй гэсэн шийдэл гарсан тохиолдолд орлох дараагийн хувилбарыг хайх.

2. Дараагийн бодлого бол ирээдүйд гадаадын оронд цөмийн хаягдал гаргах боломжыг тооцож урт удаан хугацаагаар хадгалах,  гэхдээ эцсийн биш , хаягдлыг буцааж гаргаж болох агуулах барих . Энэ хувилбар бол тооцоолох ар...
Дэлгэрэнгүй »

Судалгааны дүн: Цөмийн эрчим хүч бол эдийн засгийн ашиггүй ба агаарын дулааралд эерэг нөлөө үзүүлж чадахгүй

Австри улсын байгаль орчны институт ба Австри улсын эрчим хүчний төвөөс хийсэн „ Цөмийн эрчим хүчний энергийн тайлан ба хүлэмжийн хийн бохирдол судалгааны дүн“

Вена. Австри улсын эрчим хүчний агентлагийн захирал Петр Траутманн „Цөмийн энерги бол байгаль орчинд ээлтэй бус ба эдийн засгийн хувьд ашиггүй“ гэж дүгнэжээ.
Мөн тэрээр 1 кватт цөмийн энерги үйлдвэрлэхэд 1 квт сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэхээс илүү хүлэмжийн хийн бохирдол явагдахыг тогтоосон байна.

Ураны хүдэр доторх ураны орц ирээдүйд улам багассаар байна. Тиймээс уран олборлоход улам их хэмжээний эрчим хүч хэрэглэх болно. Хүдрийн до...
Дэлгэрэнгүй »

Ураны уурхайн уршиг ба Нигер улсын жишээ

“Таныг гэртээ гэрэл асаахад манай энд амьдрал зогсдог.” Том ЛаБлон, Сисетон, Дакота, ураны уурхайгаас бичиж байна...

 
Ерөнхий ойлголт буюу ураны уурхайн хаягдал


Уран олборлох нь экспортоос олох орлого, ажлын байр (гэхдээ аюултай бөгөөд түр зуурын) бий болгох сайн талтаа. Гэвч олборлолтын байгаль орчин, эдийн засаг, нутгийн ард, эрүүл мэндэд учруулах хор уршиг нь тэдгээр сайн талаасаа илүү хөнөөлтэй.[1]

 

Олборлуулж байгаа ураны уурхай олон төрлийн хорт хаягдал бий болгодог :

 

            Агаарт хаях хаягдал : радон хий болон цацраг идэвхт тоос

Ураны уурхайн хамгийн аюултай х...

Дэлгэрэнгүй »

Атомын цахилгаан станц: үнэн худлыг өгүүлэх нь

Кёотогийн их сургуулийн Цөмийн реактор туршин судлах төвийн Коидэ Хироаки багшийн "原発のウソ" буюу махчилбал "Атомын цахилгаан станцын худал хуурмаг" номоос хэсэгчлэн орчуулснаа өнөөдрийн бичлэгт орууллаа.
  Коидэ багш номыг нь монгол хэлнээ орчуулахыг дуртайя зөвшөөрсөнд талархал илэрхийлж монгол түмэн цөмийн хаягдлын тухай үнэн зөв, өргөн хэмжээнийг мэдлэг, мэдээлэлтэй болохыг хүссэнийг энд уламжилъя.
   Коидэ багш ахлах ангиа төгсөхдөө цөмийн энергийг энхийн зорилгоор ашиглахад хувь нэмрээ оруулахыг хүсч 1968 онд Тохокүгийн их сургуулийн цөмийн инженерийн ангид элсэн сурсан боло...
Дэлгэрэнгүй »

Монгол улс газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог

Азийн бүс нутгийн газар хөдлөлтийн идэвхийн зургаас та харна уу:







Эх сурвалж: http://earthquake.usgs.gov/earthquakes/world/index.php?region=Asia
Дэлгэрэнгүй »

Цөмийн хорт хаягдал булах тухай болон цацраг идэвхт хаягдлын эрүүл мэндэд үзүүлэх хор уршгийн тухай товчхон

Цацраг идэвхт хаягдал гэж юу вэ?

Мэдээж эхлээд уг хаягдалд чухам юу байгаа болохоор олон улсад онцгой анхаарал татдаг. Яагаад цөмийн эрчим хүчний үйлдвэрлэл явуулдаг орнууд болон цөмийн зэвсэглэлтэй орнууд хаягдлаа булшлах газар ч олоход хэцүү байдаг талаар талаар өгүүлье. Цөмийн урвалын төгсгөлд үүсэх цацраг идэвхтэй бодисыг радионуклид гэж нэрлэнэ. Цацраг идэвхт хаягдал нь ихэвчлэн доор дурдсан радионуклидээс тогтно.

Радионуклид

Цацрагийн төрөл

Хагас задралын хугацаа (жилээр)

Хүний биед хадгалагдах хагас хугацаа

Бай эрхтэн

34Cl

бета

3x105

10...

Дэлгэрэнгүй »

Цөмийн хаягдлын эцсийн агуулахын талаарх дэлгэрэнгүй

Реакторууд ба хөргөлтийн камерт хуримтлагдсан хорт бодис түр хугацааны хамгаалалтаар бөглөж, улмаар цацраг идэвхт туяа орчин тойронд нөлөөлүүлэхгүйн тулд хаажээ. Гэвч яг одоо тулгарч байгаа том бэрхшээл нь бол, хорт материал гүний ус ба далайн усанд нэвтрэх аюул юм. Одооны байдлаар ЦЦС-ын реактор болон хөргөлтийн камеруудад 100 мянган тонноос илүү хорт материал хуримтлагдаж, цэвэршүүлэлтийн механизмууд ажиллагаанаас гарахад ойрхон байна. Мөн цэвэршүүлэлтийн механизмууд ажиллаж байсан ч хэрнээ, тэр шүүгдсэн материалыг хааш нь далд оруулах нь ойлгомжгүй байгаа билээ.

Одоогийн байдлаар ха...
Дэлгэрэнгүй »

Цөмийн pеакторын технологийн бизнес

Япон ба АНУ хоёр улс газар доорх цөмийн хаягдлын эцсийн агуулах Монгол улсад барих санаатай байгаа билээ. Майничи шинбүн сонины мэдээллэж байгаагар, хэлэлцээр нь өнгөрсөн оны (2010) 9 сард явагдсан юм. Өөрөөр хэлбэл, ЦЦС Фукушима 1 болсон цацраг идэвхт бодисын гамшиг болохын хагас жилийн өмнөөс хэлэлцээр явагдаж байжээ.

Гэвч яриа хэлэлцээр нь нууцаар явагдсан. Үүний санаачлага нь АНУ Эрчим хүчний яамны сайд Даниель Поунманы зүгээс гарсан юм. Хэлэлцээрийн түншүүд нь японы Эдийн засгийн яам, АНУ-ын Эрчим хүчний яам ба Монгол улсын гадаад хэргийн яам байжээ, хэмээн японы сэтгүүл мэдээлэл...
Дэлгэрэнгүй »

АЦС, ураны уурхай, цөмийн хог хаягдлын талаар

Зарим нэгэн нийтлэлүүд уншиж, зурагт үзэж, нийтийн сүлжээ сайтуудаас сэтгэгдэл уншиж, найз нөхөдтэйгөө ярилцаж байхад:
  • Зарим хүн "Ураны уурхай байгуулаад гадаадад худалдаж мөнгө олох" хүсэлтэй, хүний хөгжлийн сангийн мөнгөө нэмэгдүүлж авахыг мөрөөдөж байх шиг.
  • Зарим залуус "Атом цөмийн энергийг ашиглах нь маш их ашигтай, эдийн засгийн хувьд Монголыг олон улсын түвшинд гаргана" гэж ярьж мөрөөдөж дэмжиж байна.
  • Зарим боловсролтой гэгдэх залуус "Монголыг дэлхий нийтийн хамгийн аюултай хогийн сав болгоё" гэж байгааг дэмжээд, "ураныг олборлоно ч, хог хаягдлыг нь буцааж авна ч" гэж ярьж байна, эсвэл зүгээр л чимээгүй дүлий дүмбэ оргиод харж сууцгаана. Зарим нь бүр сонсоогүй, сонсохыг ч хүсэхгүй явна...

Эдгээрийг эсэргүүцэж байгаа хүмүүс олон байгаа ч гол нь дэмжээд байгаа хүн бас олон байгаа нь үнэхээр аймшигтай, бас эмзэглэмээр... Бүр аргал түлж байхын оронд атомын энерги ашиглая гэж жишээлэн тархи угааж бичиж байх юм... (Уг нь бодитоор нь харвал бид аргал биш нүүрс түлээд байгаа л даа...)

Миний хувьд нэлээд олон зүйл уншиж бас олон том эрдэмтдийн үгийг сонсож харж байгаагийн хувьд энэ бүхнийг бүгдийг нь эсэргүүцэж байгаа юм. Tаны мэдлэгт нэмэр болох болов уу гэсэн үүднээс, бас хүмүүсийг ойлгож өөрсдийн ирээдүйн төлөө энэ бүхнийг бүү дэмжээсэй гэсэн бодлоор доорх зүйлсийг бичлээ. Хадгалж байгаад, эсвэл хэвлэж аваад цаг гаргаад заавал уншаарай:

1. Ураны уурхайн аюул...
Дэлгэрэнгүй »

Уран, АЦС, цөмийн хаягдал

Ингэхэд уран[1] гэж юу вэ? Юу нь тийм аюултай юм бэ? Уран гэдэг бол цацраг идэвхт бодис[2] (radio active element) юм. Цацраг идэвхт бодис гэж тэгвэл юу вэ? Энэ нь атом нь тогтвортой бус өөрөө задарч өөр химийн элемент болох явцдаа цацраг туяа ялгаруулдаг бодис юм. Цацраг туяа гэж юу вэ?.

Дэлгэрэнгүй »

ШАР НУНТАГ баримтат кино

Энэхүү баримтат кино нь ураны уурхайн тухай та бүхэнд дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болно. Германчууд ураны уурхайгаа яагаад хаасан, Намиб уурхайчин бүсгүй ураны уурхайд хэрхэн ажилладаг гээд ураны уурхайтай холбоотой бүхий л сэдвийг энэ киноноос үзэх болно.

Дэлгэрэнгүй »

Атомын цахилгаан станц: үнэн худлыг өгүүлэх нь

Кёотогийн их сургуулийн Цөмийн реактор туршин судлах төвийн Коидэ Хироаки профессорын "原発のウソ" буюу махчилбал "Атомын цахилгаан станцын худал хуурмаг" номоос хэсэгчлэн орчуулсныг эндээс уншаарай.

Дэлгэрэнгүй »
idiomatic-dormant
idiomatic-dormant