Eagle телевиз худалчийг өөгшүүлж Цөмийн Энергийн Газрын шинэ дарга ард түмэнд хандан зурагтаар худал бурав

Цөмийн Энергийн Газрын шинэ дарга Н.Тэгшбаяр Eagle телевизээр хэлэхдээ "Цацраг идэвхт бодис бол бидний хэрэглэдэг бүх дэвшилтэт технологийн хэрэгсэлд, жишээ нь гар утсанд уран ба тори зэрэг цацраг идэвхт бодис агуулагддаг нь эмнэлэгт, тэр дотроо Хавдар судлалын төвд ашиглаж буй цацраг идэвхт бодистой адилхан юм." гэв. Цаагуураа ураны ил, далд уурхай аюултай гэсэн баримтыг үгүйсгэхийг оролдож, ураны уурхайгаас хорддог гэсэн Германчууд ба бусад эрдэмтдийн мэдээлэл худал юм, үүнийг биднээс ирээд асууж болно гэж гэж ойлгогдлоо.  Нэг талаар энэ нээлттэй ажиллана гэдэг нь хүмүүст нээлттэйгээр худал, буруу ойлголт өгөхөөр чармайж эхэлж байна гэж ажиглагдлаа.


Дээр нь манай сэтгүүлчид, телевизүүдийн мэдлэг, мэдээллийг гаргахдаа цаана нь ямар үр дагавар үүсгэж болохыг, илт худлаа ярьж байгаа хүний үгийг үнэн худлыг ялгалгүйгээр гаргаж байгаа нь сэтгүүлчийн ёс зүйд харш баймаар. Монголын том телевизийн хувьд ганц удаагийн ийм үйлдлээр "ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ ЦАЦДАГ EAGLE ТЕЛЕВИЗ" гэж нэрлэгдэх хэмжээнд хүрч байгаа нь харамсалтай юм. Мөн ганцхан удаагийн ийм худал мэдээлэл ямар их аюул авч ирж буйг ойлгомоор санагдана.

Гар утсыг цацраг идэвхт бодисоор хийдэггүй гэдгийг хүн бүр мэднэ. Бас эмнэлгийн багаж техникүүд бүгд цацраг идэвхт бодис агуулдаг ч юм биш шүү дээ. Компьютерын томограм, рентген аппарат, цөмийн оношлогоо л үүнийг ашигладаг. Гэхдээ энэ хоргүй багаж биш юм. Тэр тусмаа хавдар судлалын эмнэлэгт хавдрын эсрэг ашигладаг туяа эмчилгээ бол бүүр харьцуулшгүй их хортой. Үс нь унасан халзан хүүхдийн зургийг интернет, кинонууд дээр ч хүмүүс зөндөө л үзсэн баймаар юм даа. Эмнэлэгт ашигладаг цацраг идэвхт туяа ашигладаг багажууд ч маш хортой. Захын эмнэлэг рүү ороод харахад үүдэн дээр нь анхааруулга бичээд хадсан бий. Тиймээс ч эмч нар бага насны хүүхдэд жилд 4 удаагаас илүү рентгенд харуулах, 1 удаагаас илүү бүтэн компьютерын томограммын шинжилгээ хийлгэхэд 20 жилийн дараа хорт хавдарт өртөх магадлал нь өндөрсдөг тул энэ шинжилгээг хүүхдэд хийхээс аль болох зайлсхийж, нэн шаардлагатай гэж үзсэн тохиолдолд л хийдэг. Мөн эмч лаборантууд нь хар тугалгаар хийсэн хормогч, хувцас ашигладаг юм шүү дээ. Ийм аюултай хортой зүйлийг огт аюулгүй гэж яриад зогсож байгаа нь харамсалтай.

Улсын Ерөнхий Байцаагч нь ийм мэдлэгтэй байхад ийм хүмүүсээр зөвлүүлж "Уран шар нунтаг хүртэл нь олборлоно" гэж ярьж байгаа ЕРӨНХИЙ САЙДТАЙ байхад Монгол улсад хавдрын 10 эмнэлэг бариад ч хүрэлцэхгүй болж олон олон хүн хорт хавдраар өвдөн, генетик удамшлын олон өвчин газар авч, улам олон гажиг төрөлт, амьгүй төрөлтүүд нэмэгдэх нь тодорхой болж дээ.

Илгээх | 1642 хүн уншсан

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл (2)

Энэ хаягаар орж бас уншиж болно:

http://xvv.blogmn.net/95491/
Зохицуулагч хэзээ бичсэн: 01:11, 2012-12-15 | |
Зөвхөн компьютерын томограмм шинжилгээний талаар л гэхэд доорх мэдээлэл байна.
Гэтэл компьютерт хэрэглэж байгаа хэмжээний байж болох хамгийн бага туяаны хэмжээг ердөө л 2-3 удаа хийлгэхэд хавдар тусах магадлал нь 2 дахин нэмэгдэж байхад байнгын цацраг туяа гэрийн чинь гадна бага хэмжээтэй байхад тэр туяаны хэмжээ цугларсаар мөн өндөр тунд хүрдэг. Энэ нь хавдрын эрсдлийг мааааш өндөр болгодог байна. Гэтэл ийм зүйлийг гар утас зэрэгтэй харьцуулан ярьж байгаа нь үнэхээр тархи угаах гэсэн үйл ажиллагаа юу? Эсвэл үнэхээр энэ хүн тийм мэдлэг муутай хүн үү?

http://www.nhs.uk/news/2012/06june/Pages/ct-scan-child-cancer-brain-tumours.aspx
http://pediatrics.aappublications.org/content/120/3/677.short
http://www.ncbi.nlm.nih.gov/pubmed/17877063http://www.cancer.org/cancer/news/news/ct-scans-in-children-raise-risk-of-cancer
Алмас хэзээ бичсэн: 13:37, 2012-11-10 | |



:-)
 

Уран, АЦС, цөмийн хаягдал

Ингэхэд уран[1] гэж юу вэ? Юу нь тийм аюултай юм бэ? Уран гэдэг бол цацраг идэвхт бодис[2] (radio active element) юм. Цацраг идэвхт бодис гэж тэгвэл юу вэ? Энэ нь атом нь тогтвортой бус өөрөө задарч өөр химийн элемент болох явцдаа цацраг туяа ялгаруулдаг бодис юм. Цацраг туяа гэж юу вэ?.

Дэлгэрэнгүй »

ШАР НУНТАГ баримтат кино

Энэхүү баримтат кино нь ураны уурхайн тухай та бүхэнд дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болно. Германчууд ураны уурхайгаа яагаад хаасан, Намиб уурхайчин бүсгүй ураны уурхайд хэрхэн ажилладаг гээд ураны уурхайтай холбоотой бүхий л сэдвийг энэ киноноос үзэх болно.

Дэлгэрэнгүй »

Атомын цахилгаан станц: үнэн худлыг өгүүлэх нь

Кёотогийн их сургуулийн Цөмийн реактор туршин судлах төвийн Коидэ Хироаки профессорын "原発のウソ" буюу махчилбал "Атомын цахилгаан станцын худал хуурмаг" номоос хэсэгчлэн орчуулсныг эндээс уншаарай.

Дэлгэрэнгүй »