МӨХӨЛ ҮҮ & СЭХЭЛ ҮҮ?

Германчууд цөмийн эрчим хүчнээс татгалзсан агуу ард түмэн гэж ХБНГУ-ын Бундестагийн индрээс омог бардам тунхаглахыг нүдээр харж, чихээр сонссон хүн би байна.

2015 оны өвөл ХБНГУ-ын Бундестаг, парламентын үйл ажиллагаа, Өргөдлийн байнгын хорооны үйл ажиллагаатай нь танилцах үед болсон явдал.

Үндсэн хуульд маань төрийн эрх барихад ард түмэн төлөөлөгчөөрөө болон шууд оролцоно гэж байдаг даа. Тэрхүү “шууд оролцох” гол механизм нь Өргөдлийн байнгын хороо юм билээ.

УРАН гэж юу вэ? Байгальд дангаар оршдоггүй, дэлхийн дулааны хэмийг тэнцвэржүүлэн хадгалдаг цацраг идэвхт бодис. Дэлхий дээр түгээмэл. Байгалийн тунгаар бол гайхамшиг. Нөгөө бидний эрчим энерги авахаар очдог бүх газарт байдаг. Харин түүнийг задралд оруулж, тун хэмжээг өөрчилснөөр нөгөө л үхэл сүйрлийн гол буруутан болчихоод буй.
Монгол Улс уран буюу цацраг идэвхит бодисын ашиглалтын 9, хайгуулын 33-42 тусгай зөвшөөрлийг Архангай, Баянхонгор, Дорноговь, Дорнод, Дундговь, Хэнтий, Сүхбаатар, Өмнөговь зэрэг 8 аймгийн нутагт олгосон. Дандаа тахилга шүтлэгт уул ус, байгалийн үзэсгэлэнт газрууд, улс орон нутгийн тусгай хамгаалалттай газрын ойр хавь, сав газрууд, хамгаалахаар төлөвлөгдсөн газрууд орчихсон. Тухайлбал: Дорноговь аймагт Хамрын хийд, Бүрдэнэ булаг рашаан, Хар Загийн шугуй, Дундговь аймагт Говь гурван сайхан, Хэнтий аймгийн Онон Балжийн сав газар, Сүхбаатар аймагт Дарьгангын байгалийн цогцолборт газар Алтан-Овоо, Хатиганы тахилгат Зотолхаан уул, Дорнод аймагт Яхь нуур, Архангай аймгийн Хүннүгийн гол модны булш, Далтын овоо гэх мэт.

Газар доогуур уусган баяжуулж олборлох гэж юуг хэлээд байна?

Туршилтын олборлолт гэж нэрлэсэн байх юм. Монголд туршиж буй бололтой. Нарийвчилсан үнэлгээнээс үзэхэд гүний усаар хүхрийн хүчлийн уусмал хийж, өндөр даралтын шахуургаар шахан ураныг нь уусгаж авах юм байна. Ямарч байсан төслийн талбайн орчмын усыг хоол унд, мал аж ахуй, хөдөө аж ахуйд хэрэглэх боломжгүй гэж бичиж. Чулуулгийг их өөрчлөхгүй гэж томьёолж, их бага нь ямар ойлголт болохыг мэдэж чадсангүй. Гүний усанд оруулсан химийн бодис нь байгалийн жамаар концентрац нь буурч зохиролдоо орно гэжээ. Ямар хугацаанд гэдэг нь бас л алга. Цацраг идэвхийн нөлөөлөл мянга, сая жилээр яригддаг юм билээ. Төслийн хугацаанд хор нөлөөгүй гэжээ бас. Юутай ч нөхөн сэргээлтийг байгаль ээж өөрөө хариуцах юм байна, уранаа аваад явснаас хойш юу болохыг тэнгэр л мэдэх юм байна гэж л ойлголоо.

Уусгах хугацаагаа богино 2-5 жил гэжээ. Тэдний төлөвлөгөөгөөр 2017 онд үйлдэрлэлийн туршилт эхэлнэ гэжээ. 2018 оноос хэсэг зогсоож, үр дүн, нөлөөллөө хянана гэсэн байна. Өртөг зардал нь 6.6 сая доллар бөгөөд туршилтын хугацаанд 20 тн уран олборлоно гэж байжээ. Хугацаагаар нь бодох юм бол туршилтаа хийчихсэн, энэ 20 тн-оо гаргаад авчихсан юм биш үү? Хэдхэн торх л болох юм бичсэн байна.

Улс эндээс хэдэн төгрөгний ашиг олсон, олох гээд байгаагаа ард түмэндээ хэлэх цаг болсон. Францын санхүүгийн прокуророос Арева буюу Орано компани зөвлөх Eurotradia international компаниараа дамжуулан Монголын төр засгийн албан тушаалтнуудыг авлигадсан талаар Шүүхэд хэрэг үүсгэж 2018 оны 12 дугаар сард хурал нь болсон байна. Энэ юу болоод өнгөрчихөв өө. Улсад төлөх ашгийг тэглэчихсэн юм биш биз дээ. Дундаас нь очиж авилга нэхэж аваад нөгөө офшортоо хийчихэж чадах хүмүүс бий шүү.

Улаанбадрахчууд одоо айгаад, нуугаад байлгүй гарч буй нөлөө, үхэл зовлонгоо бүртгэж, гаргаж тавьсан дээр. Нөхөн төлбөрөө олж ав.

Ураныг уусгана гэхээр хагас задрал явагдаж, дагалдах металлууд, цацраг идэвхт хаягдал болох эрсдэлтэй гэж яриад байна. Юутай ч мал олноор үхэж үрэгдэн, гаж төл хэвийн үзэгдэл болсон. 2014 онд намайг газар дээр нь очиход малынхаа дотор гэдсийг идэх боломжгүй болчихсон байсан. Ашигласан ус шалбаагаас уусан үхэр тугал хордож үхсэн хэрэг мандаад дарагдсан. Хүний өвчлөлийг бол судлаагүй. Улсын дунджаас 2 дахин өндөр гэсэн статистик харагдсан.
Ямар ч байсан ийм бүрхэгнарийвчилсан үнэлгээ”-гээр асуудал шийдэхгүй байх аа. Энэ үнэлгээндээ БОАЖЯ хянан магадлагаа хийх шаардлагатай.

МОНГОЛ УЛСЫН ЦӨМИЙН ЗЭВСЭГГҮЙ СТАТУСАА БИЕЛҮҮЛЖ БАЙНА УУ?
Монгол Улс 2012 оны есдүгээр сард НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 67 дугаар чуулганаар Цөмийн зэвсэггүй статусыг зарлан баталгаажуулсан бөгөөд тус Тунхаглалд АНУ, ИБУИНВУ, БНХАУ, ОХУ, Франц Улс гарын үсэг зурж, НҮБ хүлээн зөвшөөрсөн. Гэтэл манай улс цөмийн зэвсгийн анхдагч түүхий эд болох ураны исэл буюу “шар нунтаг”-ийг хайх, олборлох үйл ажиллагааг явуулж байгааг юу гэж ойлгох вэ.
Харин одоо үй олноор хөнөөх цөмийн зэвсэгийн материал үйлдвэрлэхгүй гээд зарлачихвал дэлхийг дэлдийлгэх гээд байдаг. Ийм үлгэр жишээ эко улс ОД болох цаг ирлээ.

ХУУЛЬ УУ, ГУУЛЬ УУ?
Цөмийн энергийн хууль 2009 онд жинхэнэ гурилдаж батлагдсан гэгддэг. 2015 оны 2 сарын 13-нд буюу Цагаан сараар нөгөө баяр далимдуулдаг хулгайн замаар орж, ноцтой нэмэлт өөрчлөлтүүд орсон. Цөмийн болон цацраг идэвхт хаягдал, цацрагийн үүсгүүрийг улсын хэмжээнд төвлөрүүлэн хадгалах, тээвэрлэх, булшлах үйл ажиллагааг хэрэгжүүлэх бүхий л зохицуулалтыг хийж аваад хаягдал булшлах олон улсын гэрээгээ байгуулж, 2016 оны 2 сард мөн Цагаан сараар ээлжит бус чуулган зарлаж УИХ-аар соёрхон батлуулах гэж байгаад нэг юм баригдаж түр хойшилсон. Цөмийн зэвсэгийн эсрэг конвенц гээд байхаар итгэчихсэн явж байтал нэг хүн юу ч гэсэн чи үзээч гэхээр нь ухаад үзтэл, цусгүй алах юм явж байж билээ. Тэр үеийн УИХ-ын гишүүн С.Ганбаатарт хэлтэл тэр дороо Хэвлэлийн хурал хийж, бид хэд ордон дотор чадлаараа гүйж, ордны гадаа тэмцэгчид шар нунтаг цацаж олны анхаарлыг татснаар нэг юм тормоз гишгэж байлаа. Эгзэгтэй шүү.
Стратегийн ашигт малтмал гэж нэр өгөөд гол мөрөн нуур усны эх, ойн сан бүхий газарт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгохгүй байх хууль үйлчлэхгүй гээд хүртэл заачихсан. Хор аюулаар нь бол харин ч эсрэгээр хоригломоор л юм.

УРАН ЯМАР ХОРТОЙ ВЭ?
Цацраг идэвхит бодисын хор нөлөө нь генийн мушгиаг задлах, мутаци үүсгэж, хорт хавдар, үргүйдэл, зулбалт (амьгүй ураг) ургийн гажиг, саажилт, оюун ухааны хомсдолд хүргэхээс гадна удамшдаг болохыг шинжлэх ухаанаар тогтоосон. Ураны хайгуул, олборлолт эхэлмэгц л мал, амьтан олноороо хордож үхэх, гажигтай төл гарах, мал өвчлөх явдал газар авсан. Малынх нь хашаа өтөг бууц, малын хөрзөнгөөс цацрагийн идэвхжилт өндөр хувиар илэрч байна. Мал, амьтныг байгалийн индикатор гэж үздэг бөгөөд тус бүс нутагт малын төдийгүй, хүний өвчлөл, хорт хавдар, үр зулбалт улсын дунджаас өндөр байна.

Улаанбадрах сум дээр жишээлэхэд ойр орчмын 7 сумын нутагт тархсан нь илэрч байна. Орон нутагт бэлтгэгдсэн мал мах, хүнсний бүтээгдэхүүн аймаг сумаар тогтохгүй, Улаанбаатар хот руу шууд нийлүүлэгдэж буй билээ. Улсын хэмжээнд зөвхөн хорт хавдрыг авч үзэхэд л аюулын харанга дэлдэж байна.
Дэлхий дээр цөмийн хаягдлыг аюулгүй болгох технологи байхгүй бөгөөд хэдэн сая жилээр хэмжигдэх насжилттай тэрхүү аюулт бодисыг хаана булшлах нь хүнд асуудал болоод байна.

БИ ЮУ ХҮСЭЭД БАЙНА ГЭЖ ҮҮ?
Та хоёрхон цаг зарцуулаад юу болоод байгааг өөрөө судлаад үзчих. Тэгээд байр сууриа илэрхийл. Ардчилал гэж хүн бүрийн оролцоо, хариуцлагыг хэлдэг шүү.
“Тангадын хараал”-ыг дуусгах цаг болсон. Юу байдаг юм бэ гэж үү. “Бүү мэд, мэдсэнийгээ бүү сонс” гэдэг юм гэнэ. За тэр хараал энэ тэр байдаг ч, байдаггүй ч бай, өнөөдөр ийм л байгаа.
Уранаа Улаанбадрахаар цэгэлье!
Туршилт юм бол зогсооё!

Газар нутаг, Хүн, Малаа хордсон хордоогүйгээр нь ялгаж, тогтоож, корона вирус дээр ажилласан туршлагаараа ажиллаж, авран хамгаалах яаралтай арга хэмжээ авъя!
Хүн амыг нь шинжилгээнд хамруулж, төрөөс зардлыг дааж эмчилье.
Генийн өөрчлөлт мутацийн хэмжээг тогтоож, урьдчилан сэргийлье.
Хордсон малаа өсгөхгүй, цэвэр бүс нутгаас малжуулъя.
Хохирсон малчдынхаа хохирлыг барагдуулъя.
Хориотой бүсүүдийг тогтоож, хүн мал ойртохоос сэргийлье.
Цөмийн зэвсэггүй бүсээ баталгаажуулж, дэлхийд зарлаж, цөмийн бүх хөтөлбөрөөс татгалзъя. Германы туршлагыг авъя. Алдааг үл давтъя.
Үнэ цэнэтэй бүх газар нутгуудаа тусгай хамгаалалтад эхлээд авчихъя.
Ирээдүй үр хойчийнхоо төлөө өнөөдөр л бид хариуцлага хүлээе.

Эхчүүд, бүсгүйчүүд минь энгэр дулаан зөөлөн сэтгэлд чинь шивнэж хэлье:
Энэ дэлхийг ухааруулаач, сэрээч, босооч!!!
Эцэсгүй мунхаглалыг арилгаач, гэрэлтүүлээч, гийгүүлээч!!!
Энэрэл хайр чи хаа байна!!! Энд би таныг урин дуудаж байна!!!

ЭХ НУТАГ МИНЬ АМГАЛАН, ЭЛГЭН ОЛОН МОНГОЛЧУУД МИНЬ ЭРҮҮЛ ЭНХ БАЙХ БОЛТУГАЙ.



С.ЗАЯАДЭЛГЭР

Эх сурвалж: http://erchuud.com/21842
 

Илгээх | 42 хүн уншсан

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл (0)




:-)
 

Уран, АЦС, цөмийн хаягдал

Ингэхэд уран[1] гэж юу вэ? Юу нь тийм аюултай юм бэ? Уран гэдэг бол цацраг идэвхт бодис[2] (radio active element) юм. Цацраг идэвхт бодис гэж тэгвэл юу вэ? Энэ нь атом нь тогтвортой бус өөрөө задарч өөр химийн элемент болох явцдаа цацраг туяа ялгаруулдаг бодис юм. Цацраг туяа гэж юу вэ?.

Дэлгэрэнгүй »

ШАР НУНТАГ баримтат кино

Энэхүү баримтат кино нь ураны уурхайн тухай та бүхэнд дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болно. Германчууд ураны уурхайгаа яагаад хаасан, Намиб уурхайчин бүсгүй ураны уурхайд хэрхэн ажилладаг гээд ураны уурхайтай холбоотой бүхий л сэдвийг энэ киноноос үзэх болно.

Дэлгэрэнгүй »

Атомын цахилгаан станц: үнэн худлыг өгүүлэх нь

Кёотогийн их сургуулийн Цөмийн реактор туршин судлах төвийн Коидэ Хироаки профессорын "原発のウソ" буюу махчилбал "Атомын цахилгаан станцын худал хуурмаг" номоос хэсэгчлэн орчуулсныг эндээс уншаарай.

Дэлгэрэнгүй »