Монголын нутаг дэвсгэр дээр цөмийн хаягдлыг буулгах асуудал АНУ-ын талаас эрчимтэйгээр шийдэгдэж эхэллээ

Монголын нутаг дэвсгэр дээр цөмийн шатахууны хаягдлын агуулах байгуулах төслийг санаачилсан АНУ ба Япон улс амбицтай ба маргаантай төслөө хэрэгжүүлэхийн тулд, ихээхэн хүч зарцуулж эхэллээ. Зорилгодоо хүрэхийн тулд, энэ жилийн сүүлээс өмнө Вашингтоны удирдлага Харилцан ойлголцлын Меморандум (MOU) бусад орнуудтай батлахын тулд чармайж эхэллээ.

 Майничи сонин 5 сард уг төслийн талаар мэдээллэсний дараахан, Монгол улсаас уран худалдан авах сонирхолтой байгаа Нэгдсэн Арабын Эмират уг төслийг дэмжих орнуудын тоонд элссэн бөгөөд АНУ-ын Эрчим хүчний яам энэхүү Меморандумд оролцох орнуудын жагсаалтыг дуулгасан билээ. Төсөл нь өөрөө дэвшилтэт орнуудын үйлдвэрлэсэн цөмийн хаягдлыг хөгжиж буй орнуудад нүүлгэн шилжүүлэх механизмуудыг бий болгохыг зорьж байгаа билээ. Уг хаягдлыг аюулгүй болоход ойролцоогоор 10-аад мянган жил шаардлагтай байдаг.

 2009 оны 5 сарын 6 нд гурван хүн Чингис Хаан олон улсын нисэх онгоцны буудалд Монгол Улсын нийслэл Улаанбаатарт газарджээ. 2 хүн нь Америкийн бодлогын төвийн хүмүүс бөгөөд, нөгөөх нь Японы Эдийн засаг, худалдаа ба Үйлдвэрлэлийн яамны ажилтан байсан юм. Уг хүмүүс, гадаад харилцааны яамны сайд асан, одооны ерөнхий сайд Сүхбаатрын Батболд ба Батлан хамгаалах яамны сайд Лувсанвандангийн Болдтой уулзжээ. Уг уулзалтандаа:

"Монгол улс Дорно зүгийн Швейцар болох ёстой" гэж дурьдан, англи хэлээр бичигдсэн цөмийн хаягдлыг агуулахынх төслөө толилуулсан юм. Хятад ба Орос улсын дунд хавчигдсан Монгол улс, агуу хоёр хөршийн бодлогт хэлмэгдэж их зовсныг дурьдаж, Швейцарыг жишээ болгон харуулав. Швейцар улс нь үүрдийн төвийг сахих орон бөгөөд, өөрийн аюулгүй байдлаа Олон Улсын байгууллагуудыг байршуулснаар өөрийн аюулгүй байдлаа өндөрсгөсөн билээ гэж дурьдав. Уг гурван хүн: "Хэрэв танай улс ашиглагдсан цөмийн шатахууны хаягдлын агуулахыг олон улсын байгууллагын тусламжтайгаар барьсан тохиолдолд, Хятад ба Орос хоёр орон танай дотоод хэрэгт өөрийн дураар оролцохгүй. Тэгж чадсан тохиолдолд зүүн хойд Азийн аюулгүй байдлыг бататгах болно" гэж Монголын эрх баригчдыг ятгажээ. Гол зорилго нь цөмийн шатахууны үйлдвэр барихаас гадна, цөмийн реактор, цөмийн судалгааны лаборатори ба Монголын өмнөд нутгын Гови хавиар ашиглагдсан цөмийн шатахууны хаягдлыг хадгалах агуулах барих явдал юм. Олон улсын цөмийн агентлаг уг байгууламжуудыг захирах юм.

 Уг хүмүүсийн тайлбар нь Монголын талын аюулгүй байдал дээр тусгайлан анхаарсан  байв. Ерөнхийлэгч Обамагийн захиргаа Юкка уулд (Yukka Mountain) цөмийн шатахууны хаягдлын агуулах төслийг хэрэгжүүлэхийг оролдсон боловч, орон нутгийнхны эсэргүйцлийн улмаас төслийг түдгэлзүүлсэн билээ. Ийнхүү гадаадын газар нутаг дээр цөмийн хаягдал булшлах зорилготойгоор, Монголын газар нутаг дээр хаягдлыг хаях хоёрдагч боломжуудыг судлах тал дээр  АНУ-ын Эрчим хүчний яамны ба Японы Тошиба корпораци Westinghouse Electric Co. охин компанитайгаа хамтран түлхүү анхаарч эхэлсэн юм. Уг гурав дэлхийн цөмийн реакторын хамгийн том үйлдвэрлэгчид бөгөөд, цөмийн шатахууны хаягдлын асуудлыг шийдсэнээр, гадаад улсуудад ЦЦС барих зах зээлийг улам бүр эрчимжүүлэх цаашдын ач холбогдолтой юм.

IAEA -ийн мэдээлэлж байгаагаар, дэлхий даяар ойролцоогоор 330 мянган тонн цөмийн хаягдал хуримтлагдсан байдаг. Жилд ойролцоогоор 15 мянган тонн цөмийн шатахуун үйлдвэрлэгддэг бөгөөд, үүнээс 8.5 мянган тонн нь хаягдал, бусад 2 мянга нь дахин боловсруулагддаг цөмийн түлш юм. Гэвч дахин боловсруулагдсан түлш нь цаашдаа ч цацрагийн хорт туяа маш их хэмжээгээр ялгаруулдаг хэвээр үлддэг бөгөөд, бүрэн аюулгүй болоход цөмийн хаягдлын адил, их хэмжээний цаг шаардагддаг.

 АНУ-ын ба Япон улсын нутаг дэвсгэр дээр цөмийн шатахууны хаягдлын агуулах байгууллахад, орон нутгийн оршин суугчдын ширүүн эсэргүйцлийн улмаас асар их төвөгтэй байдаг юм. Гэвч Монгол улс НҮБ-ийн гишүүн орон дундаас хүн амын нягтрал хамгийн багатай орон бөгөөд, чулуулаг хөрстэй газар оршдог тул ийнхүү асар их маргаан дагуулсан цөмийн төслийн шийдвэрт ийнхүү өртсөн юм.

 (Mainichi Japan) August 1, 2011

http://mdn.mainichi.jp/mdnnews/news/20110801p2a00m0na022000c.html

Илгээх | 813 хүн уншсан

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл (0)




 

Уран, АЦС, цөмийн хаягдал

Ингэхэд уран[1] гэж юу вэ? Юу нь тийм аюултай юм бэ? Уран гэдэг бол цацраг идэвхт бодис[2] (radio active element) юм. Цацраг идэвхт бодис гэж тэгвэл юу вэ? Энэ нь атом нь тогтвортой бус өөрөө задарч өөр химийн элемент болох явцдаа цацраг туяа ялгаруулдаг бодис юм. Цацраг туяа гэж юу вэ?.

Дэлгэрэнгүй »

ШАР НУНТАГ баримтат кино

Энэхүү баримтат кино нь ураны уурхайн тухай та бүхэнд дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болно. Германчууд ураны уурхайгаа яагаад хаасан, Намиб уурхайчин бүсгүй ураны уурхайд хэрхэн ажилладаг гээд ураны уурхайтай холбоотой бүхий л сэдвийг энэ киноноос үзэх болно.

Дэлгэрэнгүй »

Атомын цахилгаан станц: үнэн худлыг өгүүлэх нь

Кёотогийн их сургуулийн Цөмийн реактор туршин судлах төвийн Коидэ Хироаки профессорын "原発のウソ" буюу махчилбал "Атомын цахилгаан станцын худал хуурмаг" номоос хэсэгчлэн орчуулсныг эндээс уншаарай.

Дэлгэрэнгүй »