Монгол улс мөхөх нь тодорхой болчихов уу даа?

Эрдэм шинжилгээ судалгааны хогийг булшлах нэрийн дор бүхэл бүтэн 3 аймгийн нутагт цөмийн хог хаягдлыг булах байгууламж барихаар болж засгийн газар баталжээ. "Монголчууд цөм байтугай юмаа хийж чадахгүй байж юун цөмийн судалгаа" гээд шоолон инээх хүн гарах л байх, эсвэл болоо шүү дээ "Монголчууд ёстой мундаг байна цөмийн зэвсэгтэй ч болъё" гэх хүн ч байж мэднэ. Гэвч үнэн хэрэгтэй хаанаас нь ч харсан энэ бол гадны бодлогоор, бүр гурвын гурван аймгийн нутагт эх оронд маань цөмийн туршилтууд хийж, хог хаягдлыг нь хаядаг болох нь дээ... Засгийн газар маань ирээдүйгээ харж, Монголчуудынхаа хувь заяаг бодсон бол арай өөр юм туршиж, өөр төрлийн шинжлэх ухааны салбарт хөрөнгө оруулах байлаа. Гэтэл хамгийн хортой, дэлхийн бусад улсуудад татгалзаад, хориглоод, тэмцээд байгаа зүйлс рүү тэмүүлэх нь энэ хүмүүсийг ашиглан гадаадын хорон санаатнуудын хийлгэж буй зүйлс болов уу. Магадгүй энэ хүмүүсийн тархинд микрочип суулгачихаад гадаадаас удирдаж байдаг юм болов уу?
Яавч хамгийн тэнэг Монгол хүн ч ийм шийдвэр гаргахгүй байх гэж бодох юм... sad

Монголчуудын ген, удам угсаа, Монгол газар шороон дээрх байгаль, амьтан, ургамлын мөхлийн эхлэлийг засгийн газар маань тавьж эхлэв бололтой?

Цаашид Монголчууд бидэнд эрүүл амьдрах баталгаа бараг үгүй болжээ. sad

Цөмийн хаягдал булшлах асуудлыг Засгийн газрын төлөвлөгөөнд тусгажээ

Монголд цөмийн хаягдал булшлах тухай шуугиан удаа дараа дэгдэж байсан ч холбогдох албаныхан үгүйсгэсээр ирсэн. Бүр Ерөнхий сайд С.Батболд энэ мэдээллийг үгүйсгэсэн мэдэгдэл хийж байлаа. Тэгвэл Засгийн газрын “Монгол Улсад 2012-2027 онд хийгдэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн төсөлд цөмийн хаягдал булшлах байгууламж барих тухай тусгасан нь ил боллоо.

Тодруулбал, тус хөтөлбөрт “Цацраг идэвхт ашигт малтмалыг хадгалах, булшлах байгууламж болон радиохимийн лабораторийг 2013-2014 онд Алдартолгой гэдэг газар барьж байгуулна. Нийт тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй энэхүү төсөлд 2013 онд 400, 2014 онд 600 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ” хэмээн тов тодорхой бичжээ. Уг төслийн захиалагч нь Цөмийн энергийн газар бөгөөд төсөв нь Ерөнхий сайдын багцад багтаж байгаа юм. Ийнхүү Монголд цөмийн хаягдал булшлах тухай шуугиан албан ёсоор батлагдаж байна.




Эх сурвалж: http://cabinet.gov.mn/images/editor/files/NEGTGEL-1.pdf


Ч.Даш



Илгээх | 1218 хүн уншсан

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл (1)

Сволочи
Хөх чоно (зочин) хэзээ бичсэн: 11:26, 2012-7-6 | |

Бүртгэлтэй нэрээр бичих
 
  хариу
Зочин нэрээр бичих

:-)
оруулах
 

Уран, АЦС, цөмийн хаягдал

Ингэхэд уран[1] гэж юу вэ? Юу нь тийм аюултай юм бэ? Уран гэдэг бол цацраг идэвхт бодис[2] (radio active element) юм. Цацраг идэвхт бодис гэж тэгвэл юу вэ? Энэ нь атом нь тогтвортой бус өөрөө задарч өөр химийн элемент болох явцдаа цацраг туяа ялгаруулдаг бодис юм. Цацраг туяа гэж юу вэ?.

Дэлгэрэнгүй »

ШАР НУНТАГ баримтат кино

Энэхүү баримтат кино нь ураны уурхайн тухай та бүхэнд дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болно. Германчууд ураны уурхайгаа яагаад хаасан, Намиб уурхайчин бүсгүй ураны уурхайд хэрхэн ажилладаг гээд ураны уурхайтай холбоотой бүхий л сэдвийг энэ киноноос үзэх болно.

Дэлгэрэнгүй »

Атомын цахилгаан станц: үнэн худлыг өгүүлэх нь

Кёотогийн их сургуулийн Цөмийн реактор туршин судлах төвийн Коидэ Хироаки профессорын "原発のウソ" буюу махчилбал "Атомын цахилгаан станцын худал хуурмаг" номоос хэсэгчлэн орчуулсныг эндээс уншаарай.

Дэлгэрэнгүй »
idiomatic-dormant
idiomatic-dormant