Дээр нь манай сэтгүүлчид, телевизүүдийн мэдлэг, мэдээллийг гаргахдаа цаана нь ямар үр дагавар үүсгэж болохыг, илт худлаа ярьж байгаа хүний үгийг үнэн худлыг ялгалгүйгээр гаргаж байгаа нь сэтгүүлчийн ёс зүйд харш баймаар. Монголын том телевизийн хувьд ганц удаагийн ийм үйлдлээр "ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ ЦАЦДАГ EAGLE ТЕЛЕВИЗ" гэж нэрлэгдэх хэмжээнд хүрч байгаа нь харамсалтай юм. Мөн ганцхан удаагийн ийм худал мэдээлэл ямар их аюул авч ирж буйг ойлгомоор санагдана.
Гар утсыг цацраг идэвхт бодисоор хийдэггүй гэдгийг хүн бүр мэднэ. Бас эмнэлгийн багаж техникүүд бүгд цацраг идэвхт бодис агуулдаг ч юм биш шүү дээ. Компьютерын томограм, рентген аппарат, цөмийн оношлогоо л үүнийг ашигладаг. Гэхдээ энэ хоргүй багаж биш юм. Тэр тусмаа хавдар судлалын эмнэлэгт хавдрын эсрэг ашигладаг туяа эмчилгээ бол бүүр харьцуулшгүй их хортой. Үс нь унасан халзан хүүхдийн зургийг интернет, кинонууд дээр ч хүмүүс зөндөө л үзсэн баймаар юм даа. Эмнэлэгт ашигладаг цацраг идэвхт туяа ашигладаг багажууд ч маш хортой. Захын эмнэлэг рүү ороод харахад үүдэн дээр нь анхааруулга бичээд хадсан бий. Тиймээс ч эмч нар бага насны хүүхдэд жилд 4 удаагаас илүү рентгенд харуулах, 1 удаагаас илүү бүтэн компьютерын томограммын шинжилгээ хийлгэхэд 20 жилийн дараа хорт хавдарт өртөх магадлал нь өндөрсдөг тул энэ шинжилгээг хүүхдэд хийхээс аль болох зайлсхийж, нэн шаардлагатай гэж үзсэн тохиолдолд л хийдэг. Мөн эмч лаборантууд нь хар тугалгаар хийсэн хормогч, хувцас ашигладаг юм шүү дээ. Ийм аюултай хортой зүйлийг огт аюулгүй гэж яриад зогсож байгаа нь харамсалтай.
Улсын Ерөнхий Байцаагч нь ийм мэдлэгтэй байхад ийм хүмүүсээр зөвлүүлж "Уран шар нунтаг хүртэл нь олборлоно" гэж ярьж байгаа ЕРӨНХИЙ САЙДТАЙ байхад Монгол улсад хавдрын 10 эмнэлэг бариад ч хүрэлцэхгүй болж олон олон хүн хорт хавдраар өвдөн, генетик удамшлын олон өвчин газар авч, улам олон гажиг төрөлт, амьгүй төрөлтүүд нэмэгдэх нь тодорхой болж дээ.
http://xvv.blogmn.net/95491/