Цөмийн энергийн газрын даргын орон гаран ярилцлага ба бас бус

Bloomberg TV in Mongolia" -ийн сурвалжлагч ЦЭГ-ын дарга гэгдэх Тэгшбаяртай хийсэн ярилцлага.
 

Тэгшбаяр эхний "Цөмийн энергийн газарыг Цөмийн эрчим хүчний газар гэж яагаад нэрлээгүй юм бол ?" гэсэн асуултанд хариулж чадаагүйгээр зогссонгүй цаашид өөрөө ч юу ярьж байгаагаа ойлгож байгаа эсэхэд нь эргэлзээ төрөхүйц ярилцлага болжээ. Түүний ярианд төгс утгатай өгүүлбэр тун ч хомс тул юу хэлэх гээд байгааг нь таамаглаж заримыг нь доор тодруулж бичлээ.

Түүний хэлсэн, хэлэх гээд байгаа бүдэг бадаг санаанууд :

"Цөмийн энергийн хуулийг мөрдөнө. Засгийн газар Шар нунтаг гаргаж авах хөтөлбөртэй.
Шар нунтаг, Эм хоёр адилхан аюулгүй...

Цацраг идэвхит бодисыг хил гаалийн хяналтанд хэрэглэж байгаа учраас Ураныг олборлох шаардлагатай.

"Цөмийн зэвсэггүй бүс" болсон тул Гадны цөмийн хаягдлыг Цөмийн бөмбөг болгохгүйгээр найдвартай хадгалж чадна. Гэхдээ гаднаас хаягдал авахыг хориглосон...

( Уран олборлож, Шар нунтаг гаргаж авахад Цацраг идэвхит хаягдал, химийн бохирдол байдаг тухай нэг ч үг хэлсэнгүй. Мэддэггүй бололтой....)

Би АЦС-ыг мэдэж байхад Ард түмэн эсэргүүцээд хэрэггүй... 8-10 баллаас дээш газар хөдлөлтөнд АЦС дэлбэрээгүй юм шүү дээ. Японд АЦС-аа засч дуусч байгаа.

АЦС-ыг Монголд хэрэглэх нөхцөл нь бүрдээгүй юм уу даа гэхэд Өндөр хөгжилтэй улсаас зөвлөмж аваад хэрэглэж болно. Бусад олон оронд барьж ашиглаж байхад манайд ч болно. Стандарт л мөрдөхөд болчихно.
Солонгосын АЦС-ын дэргэд загас тэжээгээд амьд л байж байдаг. Ийм л аюулгүй, цэвэрхэн юм. (АЦС-ын бүтэц, ажиллагааны тухай "Аа" ч үгүй бололтой...)

Японд АЦС хэрэглэхгүй гэснээ эргэж харахаа мэдэгдсэн. Олон орон АЦС барихаар төлөвлөж байгаа.

Өнгөрсөн хугацаанд маш их хөрөнгө оруулсан байна. Цөөхөн компани бий. Нөөцөө тогтоосон 5 орд байна.

Манай орон бусад орныг бодвол мэргэжлийн боловсон хүчин сайн байгаа.
Бид хяналт тавьж чадаж байгаа. (Дорноговь. Улаанбадрах суманд үхэр мал яагаад үхэж байгаа талаар, шалтгааныг хэлсэнгүй)

Цөмийн технологийг ашиглахын тулд Ураныг заавал олборлох шаардлагатай. Буурай орон хэвээр байя гэвэл нүүрсээр цахилгаан гаргадаг хэвээр байж болно.

Нар салхийг 100% ээлтэй гэж эрдэмтэд батлаагүй.

Мэдлэгт суурилсан хөгжлийг эрхэмлэх шаардлагатай. Дэлхий эрчим хүчний хомсдолд орж байна. Энэ үед шар нунтагийг гаргаж авч экспортлож чадсанаар л Дэлхийн бодлогод бид оролцож чаддаг болох юм. (Дэлхий даяар цөмийн эрчим хүчийг бүрэн эзэмшээгүй, хамгийн болхи гээд түүнээс татгалзаж эхэлсэнийг тас нуулаа.)

Дан ганц нүүрсээрээ цахилгаан гаргадаг хэвээр байвал буурай хөгжилтэй хэвээр үлдэнэ. АЦС бол хөгжлийн тулгуур. Зэс алт дэлхийд хаа сайгүй байна. Уран зөвхөн Монголд л их байгаа... "


Эцэст нь дүгнэж хэлэхэд Монголын цөмийн эрчим хүчний салбар маань "Юу ярьж байгаагаа хянах чадваргүй дэн дун шинжлэх ухааны үндэслэл баримтгүй яриатай, зөвхөн нэг талыг барьсан, мэдлэггүй, хоосон хийрхэлтэй" хүний гарт байгаа нь ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ-д онцгой ХАРШ байна гэж үзэх бүрэн үндэслэлтэй байгааг энэ ярилцлага нотолж байх шиг ээ.

Албан бус шугамаар Ерөнхий сайдад энэ тал дээр анхаарал хандуулахыг хүсэхэд туслах нь доорх байдлаар хариу өгсөн юм:

"Tamir Surenjav: Энд тойм нь байна. Дээр нь нэмээд үнэхээр тийм их хүмүүс энэ байдалд их санаа зовж, эргэлзэж байвал мэргэжлийн байгууллагатай нь хамтарсан нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж өгч болно. Хэрэв ард иргэдийн өмнө мэргэжлийн байгууллага нь шинжлэх ухааны түвшинд төслөө хамгаалж чадахгүй бол Ерөнхий сайд энэ асуудалд өөрөөр хандаж болно гэдгээ ч өмнөх УИХ дээр хийсэн мэдээлэл дээр хэлсэн."

Тэгэхээр засгийн газрын тэргүүн маань ч үүнийг судлах ямар нэгэн сонирхолгүй бөгөөд энгийн иргэд мэргэжлийн гэгдэх ийм байгууллагатай хэлэлцэж ялвал өөрөөр харна зэргээр маш "гайхалтай сонин" байр суурьтай байгаа юм.
Илгээх | 1250 хүн уншсан

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл (2)

iim todorhoi baihad yagaad zailuulj boldoggui yum be?????????????????

iim todorhoi baihad yagaad zailuulj boldoggui yum be?????????????????

iim todorhoi baihad yagaad zailuulj boldoggui yum be?????????????????


iim todorhoi baihad yagaad zailuulj boldoggui yum be?????????????????


iim todorhoi baihad yagaad zailuulj boldoggui yum be?????????????????

iim todorhoi baihad yagaad zailuulj boldoggui yum be?????????????????
bn хэзээ бичсэн: 20:37, 2013-04-06 | |
iim todorhoi naihad yagaad zailuulj boldoggui yum be?????????????????

iim todorhoi naihad yagaad zailuulj boldoggui yum be?????????????????





iim todorhoi naihad yagaad zailuulj boldoggui yum be?????????????????





iim todorhoi naihad yagaad zailuulj boldoggui yum be?????????????????
bn хэзээ бичсэн: 20:37, 2013-04-06 | |



:-)
 

Уран, АЦС, цөмийн хаягдал

Ингэхэд уран[1] гэж юу вэ? Юу нь тийм аюултай юм бэ? Уран гэдэг бол цацраг идэвхт бодис[2] (radio active element) юм. Цацраг идэвхт бодис гэж тэгвэл юу вэ? Энэ нь атом нь тогтвортой бус өөрөө задарч өөр химийн элемент болох явцдаа цацраг туяа ялгаруулдаг бодис юм. Цацраг туяа гэж юу вэ?.

Дэлгэрэнгүй »

ШАР НУНТАГ баримтат кино

Энэхүү баримтат кино нь ураны уурхайн тухай та бүхэнд дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болно. Германчууд ураны уурхайгаа яагаад хаасан, Намиб уурхайчин бүсгүй ураны уурхайд хэрхэн ажилладаг гээд ураны уурхайтай холбоотой бүхий л сэдвийг энэ киноноос үзэх болно.

Дэлгэрэнгүй »

Атомын цахилгаан станц: үнэн худлыг өгүүлэх нь

Кёотогийн их сургуулийн Цөмийн реактор туршин судлах төвийн Коидэ Хироаки профессорын "原発のウソ" буюу махчилбал "Атомын цахилгаан станцын худал хуурмаг" номоос хэсэгчлэн орчуулсныг эндээс уншаарай.

Дэлгэрэнгүй »