АЮУЛТАЙ ХОГ ХАЯГДЛЫН ИМПОРТ, ХИЛ ДАМЖУУЛАН ТЭЭВЭРЛЭЛТИЙГ ХОРИГЛОХ, ЭКСПОРТЛОХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
АЮУЛТАЙ ХОГ ХАЯГДЛЫН ИМПОРТ, ХИЛ ДАМЖУУЛАН ТЭЭВЭРЛЭЛТИЙГ ХОРИГЛОХ, ЭКСПОРТЛОХ ТУХАЙ 

2000 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Улаанбаатар хот

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1. Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын нутаг дэвсгэрийг аюултай хог хаягдлаас хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл. Аюултай хог хаягдлын импорт, хил дамжуулан тээвэрлэлтийг хориглох, кспортлох тухай хууль тогтоомж
2.1. Аюултай хог хаягдлын импорт, хил дамжуулан тээвэрлэлтийг хориглох, экспортлох тухай хууль тогтоомж нь Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Химийн хорт бодисоос хамгаалах тухай хууль энэ хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл. Аюултай хог хаягдлын үндэсний тодорхойлолт
3.1. Аюултай хог хаягдлыг хил дамжуулан тээвэрлэх, зайлуулахад хяналт тавих тухай Базелийн конвенцид тодорхойлсны дагуу хүн, амьтны эрүүл мэнд, үр удамд сөргөөр нөлөөлж, тэдгээрт өвчин эмгэг үүсгэдэг буюу байгаль орчны тэнцлийг алдагдуулдаг шинж чанар бүхий хог хаягдлыг аюултай гэж үзнэ.
3.2. Тэсрэмтгий, шатамхай шингэн буюу хатуу, өөрөө шатдаг, цацраг идэвхт, хөрс, агаар, устай харилцан үйлчилснээс хортой, эсхүл галын аюултай хий ялгаруулдаг, исэлдүүлэгч, идэмхий, органик хэт ислийн хаягдал нь аюултай хог хаягдалд хамаарна.
3.3. Энэ хуулийн 3.2.-т заасан шинж чанар бүхий аюултай хог хаягдлын нарийвчилсан тодорхойлолтыг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв  байгууллага  холбогдох мэргэжлийн албадтай хамтран тогтоож болно.
4 дүгээр зүйл. Аюултай хог хаягдлын импорт, хил дамжуулан тээвэрлэлтийг хориглох
4.1. Аюултай хог хаягдлыг ашиглах, хадгалах, түр байршуулах, устгах зорилгоор Монгол Улсад импортоор оруулахыг хориглоно.
4.2. Аюултай хог хаягдлыг Монгол Улсын хилээр дамжуулан тээвэрлэхийг хориглоно.
5 дугаар зүйл. Аюултай хог хаягдлыг экспортлох зөвшөөрөл
5.1. Иргэн /Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн хамаарна/,  хуулийн этгээд  аюултай хог хаягдлыг экспортлож болно.
5.2. Аюултай хог хаягдлыг экспортлох зөвшөөрлийг мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв  байгууллага  дараахь нөхцөлд олгоно:
5.2.1. аюултай хог хаягдлыг боловсруулан ашиглах техник, тусгай тоног төхөөрөмж байхгүй;
5.2.2. аюултай хог хаягдлын импорт тухайн улсад хүлээн зөвшөөрөгдсөн.
5.3. Аюултай хог хаягдлыг экспортлох этгээд нь зөвшөөрөл авах тухай бичгээр гаргасан өргөдөлд дараахь баримт бичгийг хавсаргана:
5.3.1. аюултай хог хаягдлыг импортлогч этгээдтэй байгуулсан гэрээ, импортлогч этгээдийн бичгээр гаргасан хүсэлт;
5.3.2.  аюултай хог хаягдал  импортлогч этгээдэд тухайн улсын эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрөл.
6 дугаар зүйл. Аюултай хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх, хадгалах журам
6.1. Аюултай хог хаягдлыг цуглуулах, савлах, түр байршуулах,тээвэрлэх, аюулгүй болгох, хадгалах журмыг Засгийн  газар  тогтооно.
7 дугаар зүйл. Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага
7.1. Аюултай хог хаягдлын импорт, хил дамжуулан тээвэрлэлтийг хориглох, экспортлох тухай хууль тогтоомж зөрчсөн гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол энэ хуулийн 4.1; 4.2; 5.2; 5.3-ыг зөрчсөн гэм буруутай иргэнийг 35000-50000, албан тушаалтныг 30000-60000, аж ахуйн нэгж, байгууллагыг 150000-250000 төгрөгөөр тус тус торгох шийтгэл ногдуулна.
7.2. Энэ хуулийн 7.1.-д заасан захиргааны зөрчлийг  эрх бүхий албан тушаалтан  дараахь харьяаллаар хянан шийдвэрлэнэ:
7.2.1.  шүүгч  энэ хуулийн 4.1;4.2.-т заасан зөрчил;
7.2.2. эрх бүхий улсын байцаагч энэ хуулийн 5.2;5.3.-т заасан зөрчил.
7.3. Аюултай хог хаягдлын импорт, хил дамжуулан тээвэрлэлтийг хориглох, экспортлох тухай хууль тогтоомж зөрчсөн гэм буруутай этгээдэд Эрүүгийн хуульд заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.
8 дугаар зүйл. Хохирлыг нөхөн төлүүлэх
8.1. Аюултай хог хаягдлыг цуглуулах, савлах, түр байршуулах, тээвэрлэх, аюулгүй болгох, хадгалах журам зөрчиж хууль бус үйл ажиллагаа явуулсны улмаас бусдын эрүүл мэнд, эд хөрөнгө, байгаль орчинд учирсан хохирлыг гэм буруутай этгээд хариуцна.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Л.ЭНЭБИШ


Эх сурвалж: http://www.legalinfo.mn/insys/lawmain.php?vlawid=1331

2.2-р заалтыг сайн унш даа. Энэ ямар гэрээ вэ? Бусад олон улсууд энх тайвны төлөө гэх мэтээр олон улсын  гэрээнд байдаг заалтууд, эсвэл шинээр заалтууд оруулаад олон улсын гэрээний дагуу Монголд цөмийн хаягдал хаях болбол яах вэ?

Олон улсын гэрээг НҮБ-ээс гаргадаг байх. Гэтэл НҮБ-д эдгээр улсууд асар том нөлөөтэй. Тайван, Солонгос, Энэтхэг, Саудын Араб зэрэг улсууд Mонголд цөмийн хог хаягдал булшлахыг бас дэмжээд, өөрсдийн хогоо хаях талаар яриад байна гээд байгаа. Ингэхээр олон улсын гэрээ НҮБ-ээс батлагдчихвал энэ хууль огт падлийгүй болоод олон улсын гэрээгээр л асуудал шийдэгдчих биш үү?
Илгээх | 809 хүн уншсан

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл (0)




 

Уран, АЦС, цөмийн хаягдал

Ингэхэд уран[1] гэж юу вэ? Юу нь тийм аюултай юм бэ? Уран гэдэг бол цацраг идэвхт бодис[2] (radio active element) юм. Цацраг идэвхт бодис гэж тэгвэл юу вэ? Энэ нь атом нь тогтвортой бус өөрөө задарч өөр химийн элемент болох явцдаа цацраг туяа ялгаруулдаг бодис юм. Цацраг туяа гэж юу вэ?.

Дэлгэрэнгүй »

ШАР НУНТАГ баримтат кино

Энэхүү баримтат кино нь ураны уурхайн тухай та бүхэнд дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болно. Германчууд ураны уурхайгаа яагаад хаасан, Намиб уурхайчин бүсгүй ураны уурхайд хэрхэн ажилладаг гээд ураны уурхайтай холбоотой бүхий л сэдвийг энэ киноноос үзэх болно.

Дэлгэрэнгүй »

Атомын цахилгаан станц: үнэн худлыг өгүүлэх нь

Кёотогийн их сургуулийн Цөмийн реактор туршин судлах төвийн Коидэ Хироаки профессорын "原発のウソ" буюу махчилбал "Атомын цахилгаан станцын худал хуурмаг" номоос хэсэгчлэн орчуулсныг эндээс уншаарай.

Дэлгэрэнгүй »