Цөмийн ослуудын түүх

Зөвхөн 1986 оны Чернобылийн осолдсон реакторын гамшигт, олон нийтин мэдээллийн хэрэгслэл анхаарлаа хандуулснаар, энхийн атомын хэрэглээн дахь цорын ганц том гамшиг мэт ойлгуулан харуулдаг. Гэвч Швейцарын Люцензын цөмийн цахилгаан станцад болж өнгөрсөн ослын тухай швейцарчуудын дунд мэдэх хүн өнөө хүртэл тун ховор.

 Францын Цөмийн аюулгүйн байдлын дээд сургуульд гаргасан судалгаа гаргахдаа, дэлхий даяар 60 том осол гарсан бөгөөд, түүнээс 33 нь зөвхөн АНУ-ын нутаг дэвсгэр дээр болж өнгөрчээ.

 12 сарын 3, 1949 Ханфорд, АНУ (Hanford, USA)

Плутонийн судалгааны төвд явагдсан туршилтын улмаас цацраг идэвхт үүл үүсжээ. 110 км орчин тойронд маш хүчтэй хордож, цацраг идэвхийн өндөр хэмжээ тогтоогдсон. Анх 1986 онд энэхүү ослын тухай мэдээ баримт олгогдсон.

 12 сарын 12, 1952 он Чолк Ривер, Канад улс (Chalk River, Kanada) 

Оттава хотын ойролцоох Чолк Риверын цөмийн реактор осолдож байжээ. Уг реакторын осол нь ажилчдын хоорондоо буруу ойлголцсоны улмаас үүсэж, реактор осолджээ. Дэлбэрэлтийн дараа агаар мандалд 100 тэрбүм бикерель цацраг цацагдаж байжээ. Жимми Картер ерөнхийлэгч болохоосоо өмнө усан цэргийн цөмийн техникч байсан бөгөөд, аврах ажиллагаанд оролцож байжээ. 2 жилийн уг реактор ажиллагаанд орсон.

 9 сарын 29, 1957 Кыштым, ЗХУ

 Челябинск хотын ойролцоох Кыштым.  "Маяк" плутоний үйлдвэрийн гаргасан маш хүчтэй цацраг идэвхт хаягдал агуулсан цистерн газар доор дэлбэрчээ. Дэлбэрэлтийн улмаар ялгарсан хорт үүл нь 15.000 км² газрыг хүн амьдрах боломжгүй болгожээ. Ойролцоогоор 250 мянган хүн нэн яаралтай нүүлгэн шилжүүлж байжээ.

Уг ослыг ЗХУ дэлхий нийтээс 19 жилийн турш нуун дарагдуулж, 1990 онд албан ёсоор осол болсныг баталжээ.

 10 сарын 7, 1957 * (британийн шинэ мэдээллээр 10 сарын 10, 1957)

Виндскэйл (2007 онд Сэллафилд болгон нэрлэгдсэн), Их Британи улс

 

Виндскэйл цөмийн байгууламжинд гарсан гал плутони үйлдвэрлэдэг реактор дэлбэрчээ. Уг реактор нь 1000 тонн графит, 10 тонн уранаар цэнэглэгдсэн байжээ. Дэлбэрэлтийн дараа цацраг идэвхт хий агаар мандалд ихээр хаягдаж, үүнээс үүсэх цацраг идэвхт бороо нь хойд Европын ихэнх бүс нутгаар ба Англи улсын нутаг дэвсгэр дээр хэмжигдэж байжээ. 1983 онд албан ёсоор 39 хүн осолд амиа алдсаныг мэдэгджээ.

 Дөнгөж 2007 онд ослын улмаас үүссэн цацраг идэвхт үүл хоёр дахин том байсныг хариуцсан албаны байгууллагууд хүлээн зөвшөөрчээ. Мөн хорт хавдраар өвчлөгдсөдийн тоо нь бодит байдал дээр мэдэгдсэнээс илүү байсан (Atmospheric Environment, 41-р боть,  3904 хуудас, 2007).

Мөн цацраг идэвхт үүлний ихэнх нь Йод, Тэллюр ба Ксенон изотопоос бүрдсэн байсан бөгөөд, хэдхэн долоо хоногын дотор задарсан гэжээ. Гэвч эх сурвалжийн мэдээллэлж байгагаар, Виндскэйлын ослын дараа Европ даяар 20.000 Кюри цацраг идэвхт бодис цацагджээ. Ослын хэм хэмжээг шалгадаг 7 үе шаттай тооллын системээр (олон улсын цөмийн агентлагын гаргасан) уг осол нь 5 ордог.

 Английн засаг уг ослыг нуун дарагдуулахыг оролдож байсан боловч, ойр хавийн сүү сүүн бүтээгдэхүүн устгахаас өөр аргаггүй болжээ. Хүн амыг нүүлгэн шилжүүлэхийг тухайн засаг төр хэрэгцээтэй гэж үзээгүй. Гэвч одоо цагт илэрсэн Плутони ба Цезиум өнөө хүртэл Виндскэйлын орчин тойрныг бохирдуулсаар хэвээр байгаа.

Одооны байдлаар, ялгарсан плутоний хэм хэмжээ нь төрийн нууц хэмээгддэг байсан. дөнгөж 1989 онд ослын бодит баримт олон нийтэд хүртээлтэй болсон. Сөнөсөн реакторын буулгах ажиллагаа 2007 оны байдлаар дуусаагүй хэвээр байв.

 Сүүлийн хэдэн арван жилийн судалгаагаар, цус багадалтын өвчнөөр өвчлөгсдийн тоо эрс ихссэн нь ажиглагджээ. Сэллафэльдын лутоний үйдвэрээс жилд 3.300 сая литр цацраг идэвхт хаягдал Ирландын Тэнгэст урсдаг. Европын холбооны гаргасан мэдээллийг дагуу Ирландын Тэнгист одооны байдлаар, ойролцоогоор 250 кг плутони хаягдсан байна гэж ээ. Кадан болон, Хойд мөсөн туйлын эргээр ба гүний усанд (200 метрийн гүн хүртэл) Сэллафельдын цацраг хэмжигддэг.

 1 сарын 3, 1961 *

 АНУ-ын Айдахо Фоллс (Idaho Falls) судалгааны реакторт гурван техникч золгүй явдлаар нас барав. Цацраг идэвх байгууламжын ойр хавиар тархаж, 30 км зайнд ногооны хордолт байгалийн фоноос 100 дахин их байв. Нэг ажилчин аврагдсан боловч, хэдхэн цагийн дараа өнгөрсөн. Бусад хоёр ажилчны цогцос барилгад дарагдсан хэвээр үлдсэн.

 7 сарын 4, 1961

 Зөвлөлтийн анхны цөмийн шумбагч онгоцны хяналтын байрны хоолой тэсэрч, 2 реакторын нэг нь гэмтэв. Хөлөгийн ахмад ба бусад 7 цэргүүд цацрагын өвчинд өнгөрсөн.

 10 сарын 5, 1966 *

 Детройт хотын холгүй байрладаг туршилтын реактор эвдэрч, Натрийн хөргөлтийн систем ажиллагаанаас гарснаас цөм нь хагас хайлсан.

 1 сарын 21, 1969 Луценс

Lucens 

Швейцарчууд америк загварын ЦЦС барихаасаа өмнө (Берцнау дахь ЦЦС асар бага үнээр Westinghouse- аар баригдсан), өөрсдийн загварын реактор барьж үзжээ. Швейцарын бизнес эрхлэгчид нэгдэж, хамтдаа 60-аад онд 9 мегаваттын реактор барихаар шийджээ. Туршилтын явцад уг реактор буруу ажиллаж эхэлсэн бөгөөд, 1969 оны 1 сарын 21 асар хүчтэй дэлбэрэлт болж, реактор бүрмөсөн үгүй болжээ.

 1971 онд булшлах ба цэвэршүүлэлтийн ажил дөнгөж дуусаж, 1979 онд судалгааны баг болсон үйл явдлыг нарийвчлан судалжээ. Энэхүү судалгаанд цөмийн гинжин реакц азаар бүрэн явагдалгүй, хөргөлтийн шингэн реакторт шахагдаж амжсан байжээ. Уг байгууламж дотор хүн байгаагүй нь маш том аз байсан бөгөөд, одооны байдлаар уг реакторын үлдэгдлийг бүгдийг нь газар дор булсан байгаа. Гэвч уг шинжилгээний багын бүрэлдхүүн нь зөвхөн Луцэнзын ЦЦС-ын барилгыг зөвшөөрсөн байгууллагын ажилтнуудаас бүрдсэн байсан.

 Ослын дараах нүхийг бетонжуулжсан тул, дараагийн судалгааны баг ажилаа явуулах боломжгүй байсан юм. Гэвч судалгааны баг маш бага хэмжээний цацраг илрүүлсэн тул, ойр хавийн иргэдэд мэдэгдээгүй гэжээ. Луцэнзын ЦЦС-ын тоног төхөөрөмж 2003 оны 10 сард Вэренлингэнд хүргэгдсэн боловч, эсэргүйцэл гараагүй. Учир нь олон нийтийн хэрэгслэл мэдээлэл тун бага дамжуулсан юм.

 Гэвч "ZWILAG"-т хадгалагддаг цөмийн хаягдал олон мянган жилийн турш бидний үр хүүхдэд өгөх аймшигт өв болж үлдэнэ.

 

10 сарын 17, 1969 *

 Францын Сан-Лорен ЦЦС-ын шаталтын баганыг буруу оруулснаас болж, хийн хөргөлттэй реактор хагас хайлжээ. Чернобылийн хэмжээний супер осол зөвхөн азаар болоогүй.

 1973

Сэллафельдын плутонийн үйлдвэр хоёр дахь удаагаа осолдож, байгууламж хортой цацрагт бүрхэгдсэн.

 1974 *

 Зөвлөлтийн түргэн өсгөгч реактор Каспийн тэнгисийн Шевченко осолдов.

 11 сарын 30, 1975

 Лениград хот, ЗХУ

Хоолойн хагаралт ба шаталтын багана хайлснаас болж, Ленинградын ЦЦС асар их хэмжээний цөмийн хаягдал агаар мандалд хаяжээ. Финнландад цацраг идэвхт бороо орж, албан ёсоор уг осол 1990 оны дундуур батлагджээ.

 12 сарын 7, 1975 *

 Хуучин Ардчилсан Герман улсын Лубмины ЦЦС-ын осол Балтийн тэгнисийн эрэгийн хавиар болсон юм. Цахилгаанчины буруу ажилаас болж, богино холбоос үүсэж, гал гарав. Реакторыг цагт нь хөргөж амжаагүй тул, цөмийн реакц үүсэх шахсан. Энэхүү ослын талаар 1989 онд Ардчилсан Герман үгүй болсны дараа зурагтаар дамжуулсан юм.

 1 сарын 13, 1977

 Баварийн Гундреммингений ЦЦС цахилгаан шугмын саатал гарч, А Блок тэр чигээрээ сөнөсөн. Реакторыг унтраасны дараах 10 минутын дараа байгууламж 3 метр хүртэл хүрсэн, 80°С хүртэл халсан усаар дүүрсэн байв.

 6 сарын 18, 1978

 Брунсбюттэлийн ЦЦС-ын яндан буруу ажилласнаас, 2 тонн цацраг идэвхт уур агаар мандалд хаягджээ. 5 минутын дараа реакторыг унтраасан боловч, реактор 3 цаг өөрөө ажилласаар байсан.

 

3 сарын 28 1979 *

 Harrisburg

АНУ-ын Пенсильвани мужийн Three Mile Island ЦЦС-ын осол бол АНУ-ын түүхэнд байсан хамгийн том осол юм. Цөмийн хагас гинжин реакцын улмаас ойр хавийн иргэдийн нүүлгэхэд хүргэсний дараа, цацрагын аюултай хий агаар мандалд хаягджээ.

 Сүүлд АНУ-ын ерөнхийлэгч Картер 10 сарын 31нд шинжилгээний үр дүн толилууладаа, ус төрөгчийн 2 дэлбэрэлт болсныг хэлжээ. Олон жилийн дараа реакторыг нээж, болсон үйл явдлыг сэргээхэд, 1400°С дулаантай байсан нь илэрчээ. Цөмийн реакторын ган хан хайлахад, 100-хан хэм дутуу байжээ.

 

8 сарын 7, 1979 *

 АНУ-ын Тэннэси мужийн нууц байгууламжаас өндөр баяжуулсан уран алдагдаж, 1000-аад хүн цацрагт өртөж, нэг жилийн дотор авдаг цацрагийн хэм хэмжээнд хорджээ.

 1981

 Францын Ла Аг плутонийн үйлдвэрт 20 хүн эгзэгтэйгээр хордсон байжээ. Энэхүү ослын тухай олон жилийн турш мэдээлэл нууцлагддаг байжээ.

 8 сарын 25 1981 *

 Албан ёсны мэдээллээр засварын ажлаар 45 хүн Японы Цуруга ЦЦС-д хорджээ. Ойролцоогоор 40 тонн хортой хөргөлтийн ус шууд далайд урсаж, олон долоо хоногийн турш уг явдлыг албанынхан нууцлахыг оролдож байжээ.

 

2 сар 1983

 Болгарын Кослодуй ЦЦС-д хөргөлтийн ус алдагдаж, осол гарахад тун ойрхон байжээ. Бүр IAEA уг байгууламжын аюулгүй байдлыг ажилгасны дараа, нэнэ даруй унтраахыг зөвлөж байжээ.

 6 сарын 30 1985

 АНУ-ын Хойд Каролайна мужын Брунсвик ЦЦС-д буруу реле суулгасны улмаас, хөргөлтийн системд гал гарчээ.

 8 сарын 10, 1985 *

 Дэлбэрэлтийн улмаас Штоков-22 усан онгоцны үйлдвэр дэлбэрч, зөвлөлтийн цөмийн хөдөлгүүртэй байдлааны усан онгоцноос цацраг ялгарчээ. 10 хүн газар дээрээ, удаан хугацааны дараа олон хүн цацрагт хордож нас барсан.

 6. Januar 1986 *

 Оклахома мужийн ЦЦС-д цөмийн шатахуунтай цилиндр дэлбэрсний улмаас нэг ажилчин амь үрэгдэж, 100 шархаджээ. Цөмийн материалыг буруу халаасан байжээ.

 4 сарын 26 1986 *

 Чернобыль

Дэлбэрэлт болсны дараа Чернобылээс Европ даяар хорт утаа тархжээ. 31 хүн газар дээрээ амь үрэгдэж, олон зуун мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ. Уг ослын улмаас Украйн улсын 15%, Беларусь улсын 70% газар нутаг цөмийн цацрагт хорджээ. 300.000 тонн бетон, 7 мянган тонн ган төмөрөөр ослын газрыг бөглөсөн бөгөөд, хамаг ажил 1986 оны 11 сарын 15-нд дуусчээ.

 Туяаны Отто-Хуг-Их сургуулийн ба Мюнхены Их сургуулийн Prof. Dr. Эдмүнд Ленгфельдэр (Edmund Lengfelder) ойролцоогоор 70 мянган хүн цацрагын улмаас нас барсан гэж таамагладаг. Гэвч цөмийн эрчим хүчний байгуулга IAEA 2006 онд 56 хүн амь үрэгдсэн гэж үздэг.

 Украйны Комисс цацрагын улмаас үүсдэг бамбайн булчирхайн хорт хавдартай иргэдийг судалж, сүүлийн 20 жилд 34.499 хүн амь үрэгдсэн гэжээ. НҮБ-ийн 2000 онд гаргасан судалгаанд хорт туяанд ба амиа хорлолтонд 50.000 хүний тоо хэлдэг.

 Ойролцогоор ЗХУ-ын 800.000 иргэн сайн дурын туслагчаар оролцож, тэдний 50.000 хүн нь 15 жилийн дотор амь хорлолт, аль эсвэл цацрагт хордон үхжээ. Одооны байдлаар 30 км хоройтой бүс нь Цезиум, Плутони, Стронциумаар хордсон байгаа билээ.

 Цөмийн хорт хаягдлын улмаас үүсдэг бамбайн булчирхайн хорт хавдраар, Беларусь улсад 10.000 хүн өвддөг. Мөн бусад хорт хавдар их дэлгэрч, Чернобылийн үр юм. Эрчүүдэд уушиг, ходоод, арьс ба түрүү булчирхайн хорт хавдар түгээмэл ажиглагддаг. Эмэгтэйцгүүдэд сүүлийн 10 жил хөхний хорт хавдраар өвчлөх нь хоёр дахин ихссэн.

 Израйль улс уруу дүрвэсэн олон зуун хүүхдүүддийг генетикч эрдэмтэн эмэгтэй, Хава Вайнберг судалжээ. Чернобылийн ослын улмаас төрөлхийн гажигтай хүүхдүүдийн тоо 700% дахин ихссэн байх нь нотлогдсон байв.

 АНУ-ын Өмнөд Алабама мужийн Их сургууль төрийн санхүүжилттэй удаан хугацааны судалгаа явуулжээ. Уг судалгаанд Волынь ба Ровнод дөнгөж төсөн 14.000 хүүхдүүдийг судалгаанд хамааруулсан бөгөөд, Spina Bifida буюу нээлттэй нуруутай төрсөн хүүхдүүдийн тоо 20 дахин ихэссэн нь нотлогджээ.

 1986 оны 8 сар

 Чернобылийн цөмийн реакторын ослын дөнгөж 4 сарын дараа, франц-германы хэлдээр оршдог Каттэном ЦЦС Мосель голын усанд автаж, осолджээ. 400.000 тонн ус ЦЦС-ын өндөр хүчдэлийн шугамтай зооринд нэвтэрсэн юм. Уг өндөр хүчдэлийн шугам нь хөргөлтийн усыг реактор уруу шахдаг хоолойг тэжээдэг байсан юм.

 9 сарын 12, 1986

 GKSS

1986 оны 9 сарын 12-ны өглөөний 7 цагт Крюммель ЦЦС-д цацраг идэвт бодисын алдагдлын түгшүүр зарлажээ. Крюммель ЦЦС нь цөмийн судалгааны GKSS төвтэй холбоотой байсан бөгөөд, цацраг идэвхт бодис нь ЦЦС-ын дотоод байгууламжинд нэвтэрсэн байв. Райн мөрний нөгөө эрэгээс ослыг ажигласан гэрчид мэдүүлэхдээ ЦЦС-ын дотоод байранд ер бусын өнгөөтэй гал дүрэлзэж байсан гэдэг. 4 жилийн дараа цус багадалтын өвчин ихээр илэрч, GKSS төвийн ойролцоо шинэ төрсөн хүүхдүүдийн дунд тархмал үзэгдэл болов. Уг ослын дараах судалгааны үр дүнд нууц лабараторид жижиг оврын цөмийн зэвсэг судалж, туршиж байсан нь нотлогдсон юм.

 Хамгийн хүчтэй нотлох баримтын тоонд, ЗХУ-ын Сахаровын Их Сургуульд шинжилгээнд явуулсан GKSS төвийн ойролцоо олдсон, сэжигтэй бөмбөлөг байсан юм. Профессор Миронов уг газрын дээжийг судалж үзсэний дараа, их хэмжээний Плутонийн ба Ториумын төвлөрөл олжээ. Ийм хэмжээний плутони ба ториум байгальд тааралддаггүйг профессор анхааруулж, хиймлээр баяжуулсан цөмийн материал байна хэмээн нотолжээ. Энэхүү цацраг идэвхт бодис нь Чернобылийн ослын дараа үүссэн, аль эсвэл нээлттэй цөмийн зэвсгийн туршилтаас үүсээгүй гэж тэр нэмж хэлэв.

 1 сар 1987

 Германы NUKEM-Цогцолбор осолдов. Плутони агаар мандалд цацагдав.

 12 сарын 16, 1987

 ХБНГУ-ын Библис ЦЦС осолдох магадлал өндөр байснаас гадна, осол болсныг 9 сар нууцлагдаж байсан. Нээлттэй яндан цөмийн осолд хүргэх шахсан бөгөөд, их бага даралтын системууд хоорондоо зөрчилөдөөнд оржээ. Үүнээс болж хөргөлтийн системүүд ажиллагаанаас гарах дөхсөн бөгөөд, реакторыг хөргөх ёстой ус нь савыг дэлбэлж, их хэмжээгээр алдагдаж мэдэх байсан.

 Тэр үеийн ХБНГУ-ын байгаль орчны сайд Карлхайнц Ваймар сүүлдээ төрийн мэдүүлэгтээ: Энэхүү осол нь цөмийн осолд хүргэх магадал нэн өндөр байгаа гэж хүлээн зөвшөөрчээ. Гэвч цөмийн агентлагт энэхүү байдлыг хүлээн зөвшөөрөхийн тулд, бүхэл бүтэн 9 сар шаардагджээ.

"Хүн амын нягтаршил маш ихтэй Райн-Майн мөрний хавь аз төдий амь гарсныг, тэд дотооддоо хүлээн зөвшөөрөхөд бүхэл бүтэн 9 сар шаардагджээ" (Der Spiegel, Hamburg, Nr. 51, X. 27,28, 19.12.1988)

 Библисын ЦЦС-ын осол болсон тохиолдолд, Райн-Майн мөрний хавиар амьдардаг 3,4 сая хүнд хорт хавдар үүсгэж, доод тал нь 500 тэрбүм еврогийн хохирол үзүүлэх байсан гэж тооцогддог.

 10 сар, 1989

 Испаний Таррагона мужид байршилдаг Ванделлос ЦЦС-д гал гарчээ. IAEA агентлагын хүлээн зөвшөөрч байгаагаар, энэхүү осол нь "Европын нутаг дэвсгэр дээр болж байсан цөмийн ослуудын тоонд, Чернобылийн дараа орно" гэжээ. 1 км зайнаас гал харагддаг байсан гэж хэлдэг. Хоёр ерөнхий хөдөлгүүрийн нэг нь дэлбэрч, гал гарсан. Гал тархаж, хөргөлтийн системүүдийг гэмтээж, ажиллагаагүй болгов. Улмаар удирдлагын өрөөнд үймээн дэгдэж, техникчид оргон зугтжээ. Ойн галтай тэмцдэг галын багийнхан хамгаалтын хувцас хэрэгслэлгүйгээр галтай тэмцэж эхэлжээ. Ус төрөгчийн хэд хэдэн дэлбэрэлт үүсэх магадал асар их байсан. Гэвч аз дайрсны улмаас, галыг унтрааж чадсан.

 7 сар, 1992

 Шведийн Базебёк ЦЦС супер хэмжээний ослын өмнөхөн унтарсан. Ослын талаарх бүх мэдээлэл шведийн засгийн газраас одоо хүртэл нууцлагддаг

 11 сар 1992 *

 Саяхнаас Францын албаны зүгээс хүлээн зөвшөөрөгдсөн том хэмжээний ЦЦС-ийн осол гарч, 3 ажилчин хорт туяанд хорджээ. Тэд цөмийг хурдасгагч төхөөрөмжийн өрөөнд хамгаалтын хувцасгүй нэвтэрсэн байсан бөгөөд, 1993 онд хамгаалтын арга хэмжээ дутуу авсны төлөө хариуцсан иргэдэд ял шийтгэжээ.

 4 сарын 6, 1993

 Cеверск, ОХУ

Цэргийн зориулалттай Томск-7 плутонийн  үйлдвэрт цөмийн хаягдалтай хийн тэсрэлт болжээ. 100км² -ээс дээш газар нутаг цөмийн цацрагт

 1993

 Энэтхэгийн Шинэ Дэли хотоос 180 км зайнд оршдог ЦЦС супер хэмжээний цөмийн ослын наахан байв. 'Far Eastern Economic Review' сонины мэдээлэлж байгаагаар, уг цогцолбор дэлбэрэхийн наахан байсан. Хар утаа гарч, ажилчид хяналтын өрөөг орхин зугтжээ. Ажилчид эцэстээ даралтыг бууруулж, реакторыг цөмийн гинжин хэлхээг үүсгэхийн өмнөхөн зогсоожээ.

 11 сар, 1995 *

 Реакторын шаталтын баганыг реакторын блокоос авахад, Чернобыльд маш их хэмжээний цацраг ялгарчээ.

 11 сар, 1995 *

(шинэ үеийн мэдээгээр 12 сарын 8, 1995)

Хурдан өсгөгч реакторын туршилтын реактор Японы Монжуд осолдож, хөргөх хоёр дахь удаагийн оролдогын явцад 2-оос 3 тонн Натриум алдагдаж, хүчтэй гал гарсан. "Хамбургын оройны сонин" ('Hamburger Abendblatt') мэдээлэлдээ: Уг осол зөвхөн тохиолдлын улмаас болоогүй. Эзэмшигч "Донэн" компани худал мэдээлэл тарааж, бүр видеобичлэг хуурамчаар үйлдэж байв. Эцэстээ худал хуурмаг нь илэрч, Цөмийн Менежер Шигео Нишимура ичгүүрээ даалгүй амиа хорложээ.

 11 сар, 1996

 Францын Фессенхайм ЦЦС-д  аюулгүйн агааржуулагч нээлттэй байсан бөгөөд, олон сарын турш хэн ч анзаараагүй байжээ.

 3 сар, 1997 *

 Токио хотоос 120 км зайнд оршдог Токаймура цөмийн цогцолборт гал гарч, дэлбэрэлт болжээ. Дунджаар 35 ажилчин өндөр цацрагт хорджээ. 60 км зайнд дэлбэрэлтийн 1 хоногийн өмнөхөөс 10 дахин их Цезиум-137 олджээ.

 9 сарны 30, 1999 *

Токаймура цөмийн цогцолборт буруу ажиллагааны улмаас, реакторт хяналтгүй цөмийн реакц үүсжээ. Ойролцоогоор 52 хүн өндөр хэмжээний цацрагт хордож, 1999 оны 12 сарын 21-нд цогцолборын 35 настай Хисахи Оучи ажилтан, цацрагын хордолтын улмаас нас баржээ. 7 сарын дараа буюу 2000 оны 4 сарын 21-нд 40 настай ажилтан Масато Шинохара эд эрхтний ажилгаагүй болсны улмаас нас баржээ. Токаймурагын 1999 оны ослын үед уг хоёр ажилтанд 10-аас 17 Зивертын цацраг илэрсэн юм.

Цогцолборт гарсан хяналтгүй цөмийн реакцыг зөвхөн 2 өдрийн дараа зогсоосон.

 12 сарын 28, 1999

 Францын Бордо мужийн Блайе ЦЦС азтай тохиолдлоор супер хэмжээний ослоос аврагджээ. Уг ЦЦС Лотар шуурганд улмаас усанд автаж, реакторын барилга бүрэн усан дор оржээ.

 Сүүлийн шинжилгээний үр дүнгээр, усанд автсан цахилгааны шугам гэмтэхээс өмнө реакторыг зогсоогоогүй байсан бол, реакторыг зогсоох боломжгүй байх байжээ. Хэрэв унтраах боломжгүй байсан бол, реакторын гинжин хэлхээ хяналтнаас гарч, реактор бүрэн шатаж дуусаж, реакторын дэлбэрэлтийг зогсоох боломжгүй байхсан.

Цөмийн аюулгүйн байдлын талаар, 'Sud Ouest' сонины сурвалжлагчын тавьсан асуултанд Блайе ЦЦС цөмийн томоохон ослын наахан байсан гэж хариу авсан.

 8 сар 2001

 Филиппсбург ЦЦС-ын 2-р блок ажиллагаанд орсон боловч, хөргөлтийн нөөцийн систем ажиллагаагүй байсныг хэн ч хараагүй. 2 доло хоногын дараа, 2-р блок хууль бусаар ажиллагаанд орсон нь нотлогдсон боловч, уг реактор ажиллагаатай хэвээр үлдсэн. Хэрэв нейтроны тохируулга буруу ажиллаж эхлэвэл, супер хэмжээний цөмийн осол гарна гэсэн үг.

 12 сарын 14, 2001

 2002 оны 2 сард Бруннсбюттель ЦЦС, 12 сарын 14-ны шинжилгээний үр дүн гарч, аюулгүйн байдлын горим алдагдсан болох нь нотлогджээ. Харрисбургын ЦЦС-д болсон ослын үр шалтгааны адил, реакторын аюулгүйн байдлыг хангах сав 2 метр урт цоорхой үүссэнээс гадна, ус төрөгч ба хүчил төрөгчийн тэсрэх хольц үүссэн байв. ЦЦС-ын аюулгүйн албаныхан, савыг муу чанартай гэх тайлбар гаргасан байсан боловч, төрийн хараа хяналтны албанаас нэн даруй ажиллагаанаас гаргах тогтоол гаргажээ.

 2003

 Унгар улсын Пакс ЦЦС (Зөвлөлтийн WWER-440/213) цөмийн цацрагт хий алдагдсан.

 7 сарын 27. 2004

 Некарвестхайм ЦЦС-ын 2-р блокоос цацраг идэвхт ус алдагдаж, эзэмшигчид 25.000 европ торгууль төлж, захирал нь ажлаасаа халагдсан.

 12 сарын 29, 2004

 Цунамийн улмаас үүссэн үер Энэтхэгийн Калпаккам ЦЦС-ийг хүчтэй гэмтээжээ. Цахилгааны шугам ус нэвтэрдэггүй байх горимтой байх боловч, шугам нь гэмтэл авч, ЦЦС-ыг нэн даруй унтраажээ.

 2 сарын 16, 2005

 Дахин боловсруулалтын төв, Sellafield

 Дэлхийн томоохон цөмийн байгууламжуудын нэг болох Зэллафельдээс 30 кг плутони алдагджээ. Энэ хэмжээ нь 8 ширхэг цөмийн бөмбөг хийх хэмжээ юм.

 April 2005

 Зэллафильд дахин боловсруулалтын төвд, 2005 оны 4 сард томоохон осол гарсныг 5 сарын 9-нд мэдэгджээ. Британий 'Times' ба 'Guardian' мэдээллэхдээ олон тонн уран ба плутони цоорхой хоолойгоор алдагдсаныг мэдээллэжээ. Плутоний хэм хэмжээ нь Таймз сонины мэдээлэлснээр 200 кг байсан бөгөөд, 20 ширхэг цөмийн бөмбөг хийхэд хангалттай хэмжээ гэв. Энэхүү хоолойн цоорхойгоор 83.000 литр цөмийн цацраг идэвхт бодис алдагдсан гэж, 7 сарын дараа олон нийтэд мэдээ хүрсэн. Ийнхүү ойролцоох газар нь маш ихээр хордсон бөгөөд, алсын урирдлагтай машинаар ажлыг гүйцэтгэхээс өөр аргаггүй байжээ.

 7 сарын 26, 2006

 Шведийн Форсмарк ЦЦС осолдох аюул учирсан. Дөрвөн нөөц цахилгааны аггрегатын 2 нь богино холбоосын улмаас эвдэрч, реакторын электронон удирдлага ажиллагаанаас гарав.

Ларс-Олов Хёглунд олон жилийн турш уг ЦЦС-ын захирал хийсэн бөгөөд, хуучин ажлын байраа маш сайн таньдаг юм. Тэрээр хэлэхдээ: Реактор дэлбэрээгүй нь, зөвхөн тохиолдол. Түүний хэлж байгаагаар, цөмийн осол 7 минутын дараа болох байсан гэж хүлээн зөвшөөрдөг. Хёглунд мөн: Энэ бол Харрисбург ба Чернобыльтой энэ тэнцэх аймшигт осол болох байсан гэжээ.

 11 сар 2006

 Цөмийн судалгааны төвийн осол

Энэ ослын талаар зөвхөн 2007 оны 1 сарын 10-нд 'Le Monde' сонин мэдээллэхдээ: "Хүний алдааны улмаас, реакторт давхар хэмжээний шаталтын багана оруулснаас болж, эгзэгтэй гинжин хэлхээ үүсэхээс наахан байсан" гэжээ.

Уг осол цөмийн ослын тооллын системээр, 2-р үе шатанд орсон. Уг систем нь нийтдээ 7 үе шаттай.

 7 сарын 12, 2007

 ZDF 3 хүн цөмийн осолд амиа алдсаныг мэдээлэлжээ. ZDF-ын судалгааны үр дүнд 1996 оноос 2007 он хүртэл 21.000 тонн цөмийн ба маш хортой Уранхексафлорид (Шар нунтаг) алдагдаж, Уренко компани Сибирийн нутаг дэвсгэрт ачсан гэжээ. Уг хаягдал нь торхонд хадгалагддаг бөгөөд, уг торх нь нээлттэй газар зэвэрч байгааг мэдээлэлсэн. Мөн ZDF-ын сурвалжлагчид оросын баяжуулах үйлдвэрт шар нунтгын осол гарсныг мэдээлэлж, 3 ажилчин амь үрэгдсэн гэжээ.

 7 сарын 28, 2007

 Крюммель ЦЦС-д трансформатор шатаж, осол гараахад дөхсөн.

Үүний улмаас нэн яаруу ЦЦС-ыг унтрааж, ажиллагаанаас гаргасан. Хэд хоногийн дараа мэдээлэлд: Төлөвлөгөөнөөс гадуур, 2 салхижуулах хоолойг нээсэн" гэж тайлбар тавьсан байсан.

 2007 оны 7 сард эгзэгтэй сүүлийн хэдэн хоромд удирдлагын өрөөнд утаа нэвтэрч, үймээн дэгдсэн байжээ. 15:02 ба 15:30 цагын хооронд 5 хүн байх ёстой газар, 37 ажилтан цугласан байв. Улмаас эцсийн хоромд реакторын ажиллагааг хэвийн болгосон байжээ.

 7 сарын 16, 2007

 Газар хөдлөлтийн улмаас Кашивазаки ЦЦС хүнд гэмтжээ. 6,8 баллын газар хөдлөлтийн улмаас, Японы томоохонд тооцогддог Кашивазаки-Каривад хоёр цоорхой үүсэж, цоорхойгоор цацраг идэвхт ус далайд алдагджээ.

 7 сарын 24, 2008

 17 хоногт францын цөмийн байгууламжуудад 4 осол гарсан. 7 сарын 7-нд ихээхэн хэмжээний уран Трикастин ЦЦС-ээс алдагдав. Агуулахын контейнер гэмтлийн улмаас хортой материалын ихэнх нь газрын хөрс ба ойролцоо урсдаг Гаффир ба Лазон хоёр гол мөрөн хорджээ.

 7 сарын 18-нд газар доор байршилдаг Роман-сур-Изюр (Roman-sur-Isure) цөмийн реакторын үйлдвэрт аюулгүйн байдлын горим алдагдсан гэж мэдээлэлжээ. Улмаар маш хэмжээний уран газрын хөрсөнд шингэсэн гэв.

 7 сарын 18-нд Сан-Альбин ЦЦС-д осол гарч, 15 гадаад ажилтан хорджээ гэж 7 сарын 22 нд олон нийтэд мэдэгджээ.

 7 сарын 24-нд Трикастин ЦЦС-д дахин гэмтэл гарав. Францын цөмийн байгууламжийн 4 барилгын нэгэнд нь засварын ажилын явцад хорт тоосонцор тархаж, 100 хүн цөмийн цацрагт хорджээ.

Эх сурвалжууд:
1. Geschichte der Atimunfдlle: http://www.netzwerk-regenbogen.de/akwi07050102.html (Герман хэлээр)
2. Цөмийн байгууламжуудад гарсан цөмийн ослуудын жагсаалт: http://de.wikipedia.org/wiki/Liste_von_Unf%C3%A4llen_in_kerntechnischen_Anlagen (Герман хэлээр)
Илгээх | 1215 хүн уншсан

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл (0)




 

Уран, АЦС, цөмийн хаягдал

Ингэхэд уран[1] гэж юу вэ? Юу нь тийм аюултай юм бэ? Уран гэдэг бол цацраг идэвхт бодис[2] (radio active element) юм. Цацраг идэвхт бодис гэж тэгвэл юу вэ? Энэ нь атом нь тогтвортой бус өөрөө задарч өөр химийн элемент болох явцдаа цацраг туяа ялгаруулдаг бодис юм. Цацраг туяа гэж юу вэ?.

Дэлгэрэнгүй »

ШАР НУНТАГ баримтат кино

Энэхүү баримтат кино нь ураны уурхайн тухай та бүхэнд дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болно. Германчууд ураны уурхайгаа яагаад хаасан, Намиб уурхайчин бүсгүй ураны уурхайд хэрхэн ажилладаг гээд ураны уурхайтай холбоотой бүхий л сэдвийг энэ киноноос үзэх болно.

Дэлгэрэнгүй »

Атомын цахилгаан станц: үнэн худлыг өгүүлэх нь

Кёотогийн их сургуулийн Цөмийн реактор туршин судлах төвийн Коидэ Хироаки профессорын "原発のウソ" буюу махчилбал "Атомын цахилгаан станцын худал хуурмаг" номоос хэсэгчлэн орчуулсныг эндээс уншаарай.

Дэлгэрэнгүй »