Вена. Австри улсын эрчим хүчний агентлагийн захирал Петр Траутманн „Цөмийн энерги бол байгаль орчинд ээлтэй бус ба эдийн засгийн хувьд ашиггүй“ гэж дүгнэжээ.
Мөн тэрээр 1 кватт цөмийн энерги үйлдвэрлэхэд 1 квт сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэхээс илүү хүлэмжийн хийн бохирдол явагдахыг тогтоосон байна.
Ураны хүдэр доторх ураны орц ирээдүйд улам багассаар байна. Тиймээс уран олборлоход улам их хэмжээний эрчим хүч хэрэглэх болно. Хүдрийн доторх ураны орц 0,01% байхад нийт ашиглалтын тайлан сөрөг дүнтэй болно гэж Австрийн байгаль орчны институтийн ажилтан ба тус судалгааны ажлын дарга Андрей Валнэр тэмдэглэсэн байна.
Харьцуулалт хийж үзвэл: Дэлхий дахинд ураны хүдрийн орц дунджаар сүүлийн 50 жилд 0,05%-0,15% байсан.
Энэхүү „Цөмийн эрчим хүчний тайлан“ Даблинд болох гэж байгаа дэлхийн уур амьсгалын конференц-д цөмийн эрчим хүчний төвөгтэй асуудлууд болох цөмийн хаягдал, атомын цахилгаан станцын аюулгүйн байдал гэсэн танил болсон асуудлууд дээр цөмийн энергийн ашиглалт нь уур амьсгалын бохирдолтоос хамгаалах шийдэл биш юм гэдгийг харуулж өглөө.
Уран нь газрын тосны адил тодорхой хэмжээтэй учир цөмийн эрчим хүч бол ирээдүйгүй түр зуурын ашиглалт юм. Тиймээс цөмийн эрчим хүчинд хийсэн хөрөнгө оруулалт болгон сэргээгдэх эрчим хүч ашиглах системийн хөгжилд садаа болно гэж Траутманн дурджээ.
Одоо үед , ураны хүдэр 0,1% орцтой байгаа үед 1кватт/цаг цахилгаан үйлдвэрлэхэд 26г СО2 бохирдол бий болж байна.
Ураны орц 0,01% болоход 210г СО2 /Квт болон өсөх болно. Энэ нь сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлээс гарах 3-60г Квт -тай өрсөлдөх чадваргүй болно.
Цөмийн энерги бол хямд бөгөөд СО2 хий бага гаргадаг гэсэн ойлголт баттай бий болсон. Энэ бол зөвхөн шууд ба шууд бус татаас дэмжлэг авсан тохиолдолд л хүчин төгөлдөр ойлголт.
„Хэрвээ цөмийн салбар үнэхээр хямд эрчим хүч үйлдвэрлэж чадаж байгаа бол одоогийн чөлөөт зах зээл дээр шинэ реакторуудаа хувиасаа санхүүжүүлэх бүрэн боломж бий. Тийм тохиолдол хаана ч байхгүй байна. Дэлхийд хувийн секторын санхүүжилттэй ганц ч Атомын цахилгаан станц байхгүй байна. 60 гаруй жилийн турш хямд цахилгаан үйлдвэрлэдэг гэж яригдаад байгаа технологи одоог хүртэл улсаас татаас дэмжлэг авсаар байдаг нь гайхалтай юм“ гэж Рэннэр дурджээ.
Цөмийн үйлдвэрлэлийн энергийн тайланг бүрэн эхээр нь эндээс татаж авч болно. (Герман хэл дээр)