Одоог хүртэл цөмийн хаягдлыг газрын гүн дэх геологийн давхарганд буцаж гаргахгүйгээр булна гэж ярьж байгаа. Гэхдээ яг хаана булах вэ?
1. Эхний боломж бол Горлебен дээр анхаарлаа төвлөрүүлэх, гэхдээ Горлебен тохиромжгүй гэсэн шийдэл гарсан тохиолдолд орлох дараагийн хувилбарыг хайх.
2. Дараагийн бодлого бол ирээдүйд гадаадын оронд цөмийн хаягдал гаргах боломжыг тооцож урт удаан хугацаагаар хадгалах, гэхдээ эцсийн биш , хаягдлыг буцааж гаргаж болох агуулах барих . Энэ хувилбар бол тооцоолох аргагүй эрсдлүүдтэйгээс гадна олон тэр бум Еврогийн өртөгтэй. Түүнээс гадна энэ цөмийн материалыг өөр зорилгоор ашиглахгүй гэсэн баталгаа байхгүй. Мөн хаягдлын тээврийн аюулгүй байдлыг яаж шийдэх вэ ?
3. Хуучин уурхайн хонгилд эцсийн биш агуулах барьж асуудал гарсан тохиолдолд хаягдлыг буцааж гаргаж ирдэг байх. Энэ хувилбарыг „Хог хаягдлыг асуудал хариуцсан улсын комисс „ битүүлээгүй агуулахаас аюул гадагшлах боломжтой гэж үзэж зөвшөөрөхгүй байгаа. Түүнээс гадна дараагийн хойч үе үүнийг байнга шалгаж хянаж байх ёстой болно гэжээ.
4. Дараагийн хувилбар бол хамгийн ихээр яригдаж байгаа хувилбар. Шинжлэх ухааны шалгуураар хамгийн тохирсон Германы хойд ба өмнөд нутгын ба зүүн Германы шавран занар, давсан чулуулаг эсвэл Баваарын гранит чулуулаг эцсийн агуулах барих .
2014 хүртэл 4 боломжын газар сонгосноос 2020/2021 гэхэд 2 газарыг нь дахин сонгоно. Энэ газраа тухайн үед нь нарийн судалсны үндсэн дээр цөмийн хаягдлын эцсийн агуулах-мөнхийн булшийг тодруулах ажээ.
Эх сурвалж: http://www.rhein-zeitung.de/