АЦС ба хүүхдийн өвчлөл судалгааны тойм

Зигрид Клоц (Sigrid Klotz)
Wilhelmstr. 46 D-79098 Freiburg

Сэтгэл мэдрэлийн эмчилгээгээр мэргэшсэн ерөнхий эмч

IPPNW[1]
–ийн Фрайбург бүсийн бүлгэм

Хүүхдийн хорт хавдарын тохиолдлын талаархи 2007 оны судалгаа нь IPPNW-ийн эмч нар бид ямар нэг юм хийх цаг болсон гэдгийг харуулж байна. Цөмийн эрчим хүчний үйлдвэрлэл нь хүүхдүүдэд хорт хавдар үүсгэдгийг батлах, өргөнөөр хүлээн зөвшөөрөгдсөн, шинжлэх ухааны үндсүүд байгаа нь анх удаа тогтоогдов.

Германы АЦС-уудтай хамгийн ойр амьдардаг бага насны хүүхдүүд бусдаасаа илүү хорт хавдар, цагаан бөөмтөх (лейкеми) өвчинд өртдөг байна. АЦС-аас 5 аас бага км зайд амьдрах бага насны хүүхдүүдийн хорт хавдраар өвчлөх тохиолдол 60%, лейкемигээр өвчлөх тохиолдол 120% иар нэмэгддэг. Холбооны улсын цацрагаас хамгаалах алба (Bundesamt fьr Strahlenschutz)-ны захиалгаар хийсэн хүүхдийн хорт хавдрын өвчлөлийн талаархи өвчин тархалтын судалгаанаас дээрхи үр дүн гарчээ.

Түүхэн нөхцөл

80 аад оны үед Английн нэгэн судалгаагаар Англи, Уэльсийн цөмийн байгууламжуудын эргэн тойрон 10 миль (бээр) бүсэд хавдрын тохиолдол хэвийн хэмжээнээс илэрхий илүү хувь тогтоогдсон.

90 ээд оны эхэн үеэс Германы Крюмел (Krьmmel) АЦС-ын эргэн тойронд лейкемигийн тохиолдлын хувь өндөр байсан нь санаа зовоох үүсвэр болж байв.

1992, 1997 онуудад Маинз (Mayence) хотын хүүхдийн хорт хавдрын тохиолдлыг бүртгэх бүрэлдэхүүний явуулсан судалгаа Германы 20 цөмийн байгууламжийн эргэн тойронд эдгээр өвчлөлтэй холбогдох хамаарал огт харуулаагүй. Доктор Корблайн (Kцrblein) баримт үзүүлэлтүүдийг дахин судалснаар л АЦС-аас 5км зайт тойрог дотор амьдрах 5 хүртэлх насны хүүхдүүд хорт хавдраар өвчлөх нь эрс нэмэгдэж байгааг тогтоов. Тэрбээр судалгааны реактор болон хэрэглэхээ больсон цөмийн байгууламжуудтай холбоотой тоо баримтуудыг судалгаанаасаа хассан тул ийм дүн гарчээ.

2001 онд Ульм (Ulm)-ийн эмч нарын хамтралын санаачилгаар эхлүүлсэн олон нийтийн шахалт болон эсэргүүцлийн 10,000 захидлаас үүдэн Холбооны улсын цацрагаас хамгаалах алба нь Маинз хотын хүүхдийн хорт хавдрын тохиолдлыг бүртгэх бүрэлдэхүүнээр шинэ судалгаа хийлгэв.

KiKK-Studie-гийн аргачлал болон үр дүнгийн талаар

Судалгаа хугацааны хуьд 24 жил (1980.01.01-2003.12.31) ; нийт 20 реактор ажилуулах АЦС-уудтай, Германы 16 том цөмийн байгууламжийг хамрав.

Дараах асуултуудад хариулахыг зорьсон :

  • АЦС-ыг ойролцоо амьдрах 5 хүртэлх насны хүүхдийн хорт хавдар тусах тохиолдол бусдаасаа илүү юу?
  • АЦС-тай ойртох тусам эрсдэл нэмэгдэх үү?

Судалгааны эхний хэсэгт 5 хүртэлх насны, өвчтэй, 1592 хүүхдийг 4735 гэрч-хүүхэдтэй харьцуулав. Үүний зэрэгцээ, амьдардаг газар нь АЦС-тай ойр эсэхийг 25 метрийн хэлбэлзэлтэйгээр тогтоов.

АЦС-аас 5-аас бага км зайд амьдрах бага насны хүүхдүүдийн хорт хавдраар өвчлөх тохиолдол 60%, лейкемигээр өвчлөх тохиолдол 120% иар буюу илэрхий нэмэгдэж байгааг тогтоов.

Судалгааны 2р хэсэгт зарим оношыг сонгон (лейкеми, тунгалгын булчирхайн хавдар, мэдрэлийн төв системийн хавдар), өөр эрсдэл үүсгэж болохуйц ямар нэг хүчин зүйл (Confounder-төөрөлдүүлэгч) судалгааны гол үр дүн болох “АЦС-ын ойр амьдрах нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй” гэсэн дүгнэлтэд нөлөөлж буй эсэхийг шалгав.

Ямар ч төөрөлдүүлэгч олж тогтоогоогүй тул, АЦС-ын ойр амьдрана гэдэг нь л эдгээр өвчний тохиолдлын өсөлтийг тайлбарлах хүчин зүйл болж үлдэж байна.

Судлаачид эхлээд ийм дүн гарсанд гайхжээ. Өөрсдийгээ тайвшруулахын тулд тэд ийм хугацааг хамарсан судалгаанд лейкемигийн тохиолдол 17 байна гэж урьдчилан тааварлаж байсан бол эцэст нь 37 тохиолдол гарсан гэдгийг мэдэгдэв. Гэдээ лейкемигийн эдгээр шинэ тохиолдол нь АЦС-тай хамгийн ойр орших 5 км дотор байсан байна. Судалгаанд хэрэглэсэн дүрмийн ачаар болон амьдрах газрыг АЦС-г тусгаарлах зайнаас хамааран нэмж 121-275 хүүхдийн хавдрын өвчлөлийг тооцох боломж олдов.  Ингэснээр АЦС-ын эргэн тойрон 50 км дотор таарах хорт хавдрын нийт тохиолын 8-18 % нь АЦС-тай ойр амьдарсантай холбоотой гэж дүгнэхэд хүргэв.

Судлаачид АЦС-уудын ойролцоо хэмжсэн цацрагийн хэмжээ нь байгалийн суурь шаралгын тунгаас доогуур байсан гэдгийг сануулсан. Судалгааны дүн нь санамсаргүй тохиолдлын үр дагавар гэж судлаачид өөрсдөө тайлбарласныг гадны экспертүүдийн бүлэг байж болошгүй гэж үзэв. Энэ экспертүүдийн бүлэг нь яамны хүсэлтээр байгуулагдаж,  KiKK-Studie-г боловсруулах, явуулах, үнэлэх бүх шатанд нь дагаж байсан.

АЦС ажиллуулагчид, хяналтын байгууллагуудын хэлж буй шиг, АЦС-уудын орчны хяналтын хүрээн дэх цацрагийн хэмжилт нь зөв юм бол ойр хавьд нь амьдрагч хүмүүсийн цацрагт өртөлтийг тооцоход одоог хүртэл хэрэглэсээр ирсэн загвар нь юмуу, эсвэл эдгээр цацраг идэвхт элементүүд (наад зах нь бага хүүхэд, үр хөврөлийн)  биед шингэсний биологийн үр дагаврыг дутуу үнэлдэг байх нь.

Дараахийг шинжлэх ухааны үүднээс тогтоосон :

  • Чөмөгний улаан нь цацрагт илүү мэдрэмтгий байдаг. (цагаан бөөмтөх буюу лейкеми ) Иймээс лейкемигээр өвчлөх тохиолдол нэмэгдэх нь АЦС-с үүдэх цацраг идэвхт, үхэлд хүргэх орчны бохирдлыг олж тогтоох тусгай үзүүлэлт болдог.
  • Хүүхдүүдийн хувьд маш бага тунгийн цацраг нь хорт хавдрын эрсдлийг нэмэгдүүлдэг.
  • Цацрагт мэдрэмтгий байдал нь хүүхдийн нас бага байх тусмаа ихсдэг. Төрөх гэж буй хүүхдэд энэ нь бүр ч хамаарна.

Цөмийн байгууламжийн ойр хавьд байх үүнээс том хүүхдүүд, насанд хүрэгчид хорт хавдар тусах эрсдэлд илүү өртдөг байж болохыг үгүйсгэхийн аргагүй. Одоогийн байдлаар KiKK-Studie шиг системтэй судалгаа хийж байгаагүй. Шинээр хорт хавдар тусах тохиолдол гарахаас сэргийлэх хэрэгтэй. Зөвхөн ашиглахаа больсон, цацраг хорыг нь арилгасан АЦС л хорт хавдар тусах эрсдэл дагуулахаа больдог.

 


Эх сурвалж  http://www.sortirdunucleaire.org/sinformer/themas/plus/Resume_KiKK-Studie.pdf

Орчуулсан: Баттуяа

[1] IPPNW- International Physicians for the Prevention of Nuclear War.


Илгээх | 1729 хүн уншсан

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл (0)




:-)
 

Уран, АЦС, цөмийн хаягдал

Ингэхэд уран[1] гэж юу вэ? Юу нь тийм аюултай юм бэ? Уран гэдэг бол цацраг идэвхт бодис[2] (radio active element) юм. Цацраг идэвхт бодис гэж тэгвэл юу вэ? Энэ нь атом нь тогтвортой бус өөрөө задарч өөр химийн элемент болох явцдаа цацраг туяа ялгаруулдаг бодис юм. Цацраг туяа гэж юу вэ?.

Дэлгэрэнгүй »

ШАР НУНТАГ баримтат кино

Энэхүү баримтат кино нь ураны уурхайн тухай та бүхэнд дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болно. Германчууд ураны уурхайгаа яагаад хаасан, Намиб уурхайчин бүсгүй ураны уурхайд хэрхэн ажилладаг гээд ураны уурхайтай холбоотой бүхий л сэдвийг энэ киноноос үзэх болно.

Дэлгэрэнгүй »

Атомын цахилгаан станц: үнэн худлыг өгүүлэх нь

Кёотогийн их сургуулийн Цөмийн реактор туршин судлах төвийн Коидэ Хироаки профессорын "原発のウソ" буюу махчилбал "Атомын цахилгаан станцын худал хуурмаг" номоос хэсэгчлэн орчуулсныг эндээс уншаарай.

Дэлгэрэнгүй »