Wikileaks дэх Монголын цөмийн эрчим хүч, ураны талаарх мэдээлэл

Wikileaks: Монголын Цөмийн эрчим хүчний тойм (Орчуулга)

UNCLAS ULAANBAATAR 000555
ОНЦГОЙ
STATE FOR T/MARC HUMPHREY
COMMERCE FOR SARAH LOPP
E.O. 12958: N/A
TAGS: ENRG TRGY BEXP BTIO PGOV MG
SUBJECT: NUCLEAR ENERGY OVERVIEW FOR MONGOLIA
Онцгой, нууцлагдаагүй баримт - (цаашид SBU буюу Sensitive, but unclassified)
Хувийн өмч болон, нууц бизнесын мэдээ агуулна
REF: STATE 127423 

1. Хураангуй. Монголийн турийн албанынхны үзэж байгаагаар, тус орний цөмийн салбар хөгжлийн дорой үе шатандаа байгаа билээ. Монгол улсын хувьд ураны ордуудаа орлого олоx зориулалтаар ашиглах нь хуулийн хүрээнд бурэн зохицуулагдаагүй учраас хүндрэлтэй байдаг боловч, Канад, Орос, Xятад болон Казахстаны төрийн эзэмшлийн компаниуд  уг салбарыг сонирхож буйгаа удаа дараа илэрхийлсэн. Асуудлыг шийдвэрэлэхийн тулд, Монголын засгын газрын зүгээс эрчим хүч ба уран олборлох салбарийн төрөл бүрийн нэгжүүдийг хариуцсан олон байгууллагуудийн үүрэг хариуцлагыг нэг бүрчлэн тодорхой болгох шаардлагатай байна.

ТОЙМ ТӨГСӨВ.

ИРГЭНИЙ ЦӨМИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ ТАЛААРХ ТОЙМ
------------------------------------------------------------------------------

2. Энэ цахилгаанд хүргэх Монгол улсын цөмийн энэргийн талаарх мэдээллийг шаардагдсаны дагуу тоймлон хүргэнэ. Мэдээллийн эх сурвалж:  Монголийн Цөмийн Энэргийн Комиссын (ЦЭК) орлогч захирал проф. С. Энкхбат; Эрдэс Баялаг Эрчим Хүчний Яамны зөвлөх С. Отгонбат; Ашигт Малтмалын Газрын Кадастрын Албаний дарга Ц. Бат-Оргил ба монголд уран олборлохтой холбоо бүхий бизнэс болон  хуульчдын бүрэлдэхүүн юм.

3. ЦЭК-ын Др. Энхбат салбарийнхаа талаар бүрэн төгс, хамгийн дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн.  Тэрээр, (орчуулагч: Монгол Улсад) цөмийн салбар бол дорой байдалтай байгааг онцлон тэмдэглэж хэлсэн. Өнөөдрийн байдлаар Монгол улсад цөмийн эрчим хүчний хөтөлбөр болон, хариуцсан албан байгууллага байхгүй, мөн цөмийн үйлдвэрлэх салбарыг хөгжүүлэх суурь огт байхгүй, Монгол улсад цөмийн энэ талын судалгаа явагддаггүй учир, мэргэжлийн зохих хэмжээнд бэлтгэгдсэн мэргэжилтэн байхгүй, бэлтгэж техникчид нь маш муу бэлтгэлтэй гэж хэлэв. Др. Энхбат Ембофф-д хэлэхдээ, өөрөө болон, сайд нарын бүлгийн хамт, цөмийн байгууламжуудыг бий болгоход ихээхэн хэмжээний ураны ордуудыг хөшүүрэг болно гэдэгт найдаж байгаагаа дурьдсан. Үүнд, Монголын ураны нөөц батлагдсаны дараа ЦЭК, Шатахуун, Эрчим хүч ба Эрдэс Баялаг, Эрчим хүчний сайд ба бусад төрийн төлөөлөгчид ашигт малтмалын олборлолтыг зөвшөөрөхөд бэлэн бөгөөд, хариуд нь Монголд иргэний зориулалттай цөмийн эрчим хүчний салбарыг хөжүүлэх талаар хүсэв. Үүнд ураны баяжуулалт болон цөмийн эрчим хүчний олборлолт багтах бололтой. Одооны байдлаар, олборлогч ба түншүүд нь Канад, Хятад, Казахстаны төрийн санхүүжилттэй компаниуд байх болно.

4. (SBU) Оросын эзэмшдэг Росатом (төрийн өмчийн байгууллага) Монголын ураны нөөцийг ашиглах талаар маш их сонирхолтой байгаагаа ил илэрхийлсэн. Үүнд байгаа ураны нөөц, цаашиx судалгаа ба боловсруулалтыг хамаарах юм. Энэхүү саналыг харгалзахын тулд харилцан ойлголцлын меморандум тогтоосон. Др. Энхбат Оросын төлөвлөгөөг амбицтай хэмээн итгэдэг бөгөөд, Оросын тавьсан санаанаас Францын Арева, аль эсвэл Канадын Камеко Монголын цөмийн эрчим хүчийг арай бага үнээр хөгжүүлэхэд бэлэн байх болов уу гэдэгт итгэдгээ илэрхийлэв.

Одооны байдлаар ураны боловсруулалтын анхны шатны "аюулгүй" шар тоосонцор (ураны оксид) боловсруулах төлөвлөгөө байхгүй. Мэдээллийн эх үүсвэрүүд: одооны байдлаар Монголын уран боловсруулах аж ахуй, Монголын хууль зүйн ба захиргааны байгууллагуудын, стандартын шаардлага хангахгүй дэд бүтэцтэй тул цөмийн цахилгаан станц ба цөмтэй холбоотой байгууламж барих бодитой төлөвлөгөө байхгүй гэдгээ илэрхийлсэн.

6. (U) 2006 онд батлагдсан Ашигт малтмалын хууль уран олборлох хуулийн зүйн орчинг өөрчилсөн. Хянан шалгагдсан уг хуулийн дагуу, ураныг "стратегийн" ач холбогдолтой эрдэс хэмээн, засгийн газар уг баялгийн 50% эзэмших эрхтэй болсон. Ураны олболролдог компаниуд энэ маягаар хуваасантай сэтгэл хангалуун бус байгаа боловч, ерөнхийдөө сайд нарын төлөөлөгчид хэрэгцээтэй хувийг нь өгнө гэдэгт ерөнхийдөө санал нэг байгаагаа хүлээн зөвшөөрсөн. (ТАЙЛБАР: сайд нарын төлөөгчдийн ураны талаар баримталдаг бодлого нь, бусад уул уурхайн бодлоготой мөн адил, Монгол улс уг төслөөс ашиг олоход чиглэсэн. Үүний улмаас, үнэт цаасны талаарх мэтгэлцээн нь бусад эрдэс баялгийн нөөцөнд хамаардаг. Үүнд зэс, алт ба нүүрс гэх мэт. ТАЙЛБАР ТӨГСӨВ)

7.(SBU) Монголын засгын газар уран олборлолт хийгээд цөмийн тулш боловсруулалтыг зоxицуулж журамлахдаа хайнга хандаж байгаа нь, ураны нөөцийг ашиглахад бэрхшээл учруулж байна. Тухайлбал, Эрдэс Баялаг Эрчим Xучний Яам нь эрчим xүч үйлдвэрлэх зориулалттай ашигт малтмалийн олборлолт, боловсруулалтыг хариуцдаг атал ураны хайгуулаас эxсүүлэн, эрчим хүч гарган авах хүртэлх үйл явц болон, цөмийн цахилгаан эрчим хүчтэй холбоотой холбоотой бүх асуудлыг ЦЭК зохицуулах бүрэн эрхтэй гэж зарим хүмүүс эрс шүүмжилж байсан. Энэхүү хоёрдсон нөхцөл байдал уг салбарт далайцтай, холыг харсан шийдвэр гаргахад саад болж байгааг, засгийн газрын болон бизнесийн төлөөлөгчид анхааруулж байв.  

8. (SBU) Др. Энкхбат ураны олборлолт, боловсруулалт, цаашлаад эрчим хүч үйлдвэрллийг  зохицуулах албанд томилогдож болзошгуй болон, засгын газрын холбогдох хүмүүсийн боловсрол мэдлэгийн тувшин тун хангалтгүй байгаад эмзэглэв. Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яам болон Улсын Мэргэжлийн Xяналтны Газар албан ёсоор зохицуулах үүрэг хүлээсэн боловч, энэхүү онцгой салбарын хариуцсан үүрэг xариуцлагаа дөнгөж ухамсарлах шатандаа байгаа. Уул уурхайн салбарт, байгаль орчны талд хууль зүйн ба зохион байгуулалттай, үр ашигтай ажиллагаа явуулдаггүй. Хууль дүрэм нэг бол цаг үетэйгээ нийцээгүй, нэг бол байдаггүй. Монголчууд тогтмол байдлаар уг төсөл болон, өөр төрлийн уул уурхайн нарийн зохион байгуулалттай ажиллагааг, маш муу тавигдсан санхүүгийн хүрээнд хэрхэн ажлаа цааш явуулах талаар заавар хүсэмжлэн нэxдэг. Монголын Үндэсний Аюлгүйн Зөвлөл (Ерөнкхийлэгч, Ерөнхий сайд, Улсын Их Xурлын дарга)  энэ тал дээр ихээхэн мэтгэлцдэг. Үр дүнд нь ирээдүйн олборлогч, боловсруулагч бүр олон xаалга татах нь гарцаагүй бөгөөд, бага ч болов ураныг халааслаж, ажилаа болгох сонирхолтой олон талуудын зөрчилдөөнийг зуучлах хэргэтэй болно. Энэхүү хүнд суртлын бартааг арилгах том бэрхшээл биш харагддаг. Монголын засгын газрын ахлах сайд төлөөлөгчид анхаарлаа хандуулж, зогсоож чадна.  

9. (U) Дашрамд дурьдахад, Монголд цөмийн асуудалд оролтсоx хууль ёсны гуравдагч хүчин байдаггуй.

АНУ-ЫН АЖ ҮЙЛДВЭРТ ГАРЧ ИРЭХ БОЛОМЖУУД
----------------------------------------------------------------

10. (U) Монголд одоогоор цөмийн урьдчилсан тендер байхгүй.  

11. (U) Урьдчилсан дүгнэлтээр, цөмийн салбарт АНУ-ийн аж уйлдвэрлэлд ямар нэг ашиг байхгүй.

ГАДААД ӨРСӨЛДӨГЧИД
--------------------------

12. (U) Цөмийн нийлуулэгч орнуудтай Монгол улс ямар нэг даацтай гэрээ хэлцэл хийгээгүй.

МИНТОН

WikiLeaks: Бүтэлгүйтсэн уран олборлолтын Монголын бодлого (Орчуулга)


1-ээс 7 хүртэлхийг орчууллаа.

1. (SBU) ТОЙМ:  2010 оны 2 сарын 1-нд Канадын уран хайгуулын компани Хаан Ресурс (Khan Resources, цаашид KR) Хятадын Үндэсний Цөмийн Корпорацид (CNNC) хяналтын багцыг зарж, хариуд нь хувь эзэмших саналын хүлээн зөвшөөрчээ. Уг хэлэлцээр хэрэгжсэн тохиолдолд, Хятадын төрийн санхүүжилттэй CNNC ураны олборолотын үндсэн 2 нөөцийг эзэмших юм. Энэхүү үйл явдлын эргэлтэнд Монголын засгийн газар (цаашид МЗГ) бэлэн биш, больхи байдалтай угтсан. МЗГ 2009 оны шинэхэн батлагдсан хуулийн дагуу, ураны нөөц болон олборлолт, цөмийн эрчим хүч үйлдвэрлэллийн энэхүү хяналтын багцаа алдсанаар CNNC бүрэн эрх мэдэл үүсэх юм.

Энэхүү хууль батлагдахдаа нууцлагаар, ил тод бус байдлаар явагдсан тул МЗГ-ын хараа хяналтын байр суурь мөн суларч, Монгол Хятадын сонирхлыг дагах хэдхэн сонголт бий болж байгаа юм. Өнгөрснийг сөхөж харвал, хууль зүйн нөхцөл байдал ба улс төрийн  байдал гамшигтай адил харагдана. Үүнд ил тод байдал, олон нийтийн хэлэлцүүлэг, захиргааны явц асар ихээр өгүүлэгдэн дутагдаж байгаагийн шинж юм.  ТОЙМ ТӨГСӨВ

Цөмийн шинэ хууль хөрөнгө оруулагчийн эрхийг тодорхойлов
--------------------------------------------- -

2. (SBU) 2009 онд нийгмийн санал асуулгаггүй явуулалгүйгээр, мөн оролцогч талуудын саналыг асуулгүй, Монголын Цөмийн хууль батлагдсан. Уг хуулийн дагуу, хувийн эзэмшигчид Монголын ураны нөөцийг олборлохыг хатуугаар хорьсон юм. 2009 оны намар, Монгол Ардын Хувьсгалт Нам (МАХН) ба Ардчилсан Нам (АН)-ын парламентын гишүүд Уул уурхайн хуулинд тусгагдсан хууль зүйн хүрээг тодорхойлох хэлэлцүүлгийг уул уурхайн салбарынхны өмнө хийсэн юм. Монголын парламентын гишүүд О.Чулуунбат ба Э. Бат-Үүл нар цөмийн болон үндэсний аюулгүйн байдлын мэргэжилтэнгүүдэд Баярын (сүүлд ерөнхий сайд) өгсөн даалгаврын дагуу, хуулийг аль болгон бага мэтгэлцээнтэйгээр ба хэлэлцүүлэггүй явуулахын ятгажээ.

Дээд улс төрийн манлайлагчид Улсын Их Хуралд үндэсний аюулгүйн байдал хэмээх тайлбар тавьж, ураны олборлол ба цөмийн эрчим хүчний хуулийг нэн даруй батлах шаардлага ийнхүү тавьсан юм. Уг шаардлагаа бататгахын тулд цөмийн эрчим хүчний салбарын болон, Монголын үндэсний аюулгүйн байдлын албаныхаар, үндэсний эрх ашиг хамгаалах тогтоомжийг тууштайгаар баталжээ.

Ийнхүү, хэдэн долоо хоногын дараа УИХ-д төслийг толилуулахад, УИХ уг төслийг олон үггүй баталжээ. Ихэнх УИХ-ын гишүүд уг төслийг уншиж ч танилцаагүй билээ. Хоёр УИХ-ын гишүүн, бусад олон гишүүдийн адил, уг төслийг сайтар судалж уншсан бол, яав ч батлагдахгүй байхсан гэж сануулсан. Дараагийн удаад дээд удирдлагийнхны саналыг дахин ийм амархан батлахгүй гэж мөн дурьдав.

3. (SBU) Америкийн оролцоотой, цөмийн олборлолтын Peabody Energy ба Dennison Mines компаниудын үйл ажиллагааг 4 бололцоо хангаж байгаа:

-- Нэн даруй одоо явагдаж буй ураны хайгуулын ба олборлолын ажлыг лицензийг хүчингүйд тооцож, лиценз эзэмшигчидийн лицензээ ЦЭК-д үнэ төлбөртэйгээр бүртгүүлэх.

-- Монголын төр, уран олборлох уул уурхайн дор хаяж 51% ямар нэгэн нөхөн олговоргүйгээр эзэмших эрхтэйг, уран олборлолтын лиценз эзэмших нөхцөл болгон тавьдаг.

-- Урантай холботой лиценз олголт болон, захиргааны ба хууль зүйн ерөнхий бүтэцийг бүтээж, эрдэс баялгийн ба төмрийн нөөцийн хариуцна. Цөмийн хуулийн дагуу, хайгуулийн лиценз нь лиценз эзэмшигчдэд заагдсан газар хайгуул явуулах болон, боловсруулах эрх олгогддог. (Үүнд шатахууны нөөцний талаарх асуудал хөндөгдөхгүй, учир нь тэр тусдаа захиргаатай юм). МЗГ-ын албаны төлөөлөгчдийн мэдэгдэж байгаагаар, энэхүү шинэ нөхцлийн дагуу, төр уран олборлолтын онцгой эрх олгох эрхтэй болно гэв.

 ULAANBAATA 00000038  002.2 OF 005

Бусад эрдэс баялаг ба төмрийн хайгуултай холбоотой.

-- Ураны хайгуул болон олборлох компаниуд хувьцааг эзэмших болон зарахыг МЗГ-ын зүгээс батлуулах ёстой.

--------------------------------------------- --

Төрийн бодлого Цөмийн хуулийг хэрэгжүүлэхийг зорьж байна

--------------------------------------------- --

4. (SBU) Бидний мэдээллэгч илэн далангүйгээр энэхүү хууль ямар зорилготойг, чухалчлан мэдээллэсэн. Уран (ба бусад эрдэс баялаг ба гидрокарбоны нөөц) бол МЗГ-ын тэргүүний гүйцэтгэх ажлын нэг бөгөөд, Орос, Хятад болон, Америк мэтийн гуравдагч хөршүүдийн (МЗГ-ын хэлснээр) дунд тэнцвэр барих гол багаж хэмээн үздэгээ илэрхийлэв. Энэхүү төрийн бодлогын дагуу, ашиг орлого, эрх зүйн норм, аль эсвэл тэргүүний туршлага бүгд хоёр дагч асуудал, аль эсвэл бүр гурав дахь асуудал юм. Эрдэс баялгийн боловсруулалтын хэр хэмжээ, тухайн компани хэр их орлогтой ажиллаж, хувьцаа эзэмшигч болон, Монголын ард түмэнд ашигтайг ажиллахыг төсөвт тусгаагүй бөгөөд, стратегийн нэгээхэн хэсэг болохыг зорьсон бодлого юм.

Ийнхүү ураныг Орост, зэсийг барууны Рио Тинтод, нүүрсийг америкийн U.S Peabody Energy-д, мөн зарим хэсгийг Хятадад өгч байгаа юм. Ийнхүү нэг орныг давамгайлалгүйгээр, Монголын тусгаар тогтнолыг бататгах юм гэж үздэг. Энэхүү өнцгөөс харвал, хуулийн гол зорилго нь компаниудыг цөмийн боловсруулалт болон, цэвэршүүлтийн эрхийг нэгдэгч, хоёрдогч, аль эсвэл гуравдагч хөршүүдийг ашиг сонирхлыг хэт хөндөлгүй, МЗГ тэнцвэртэйгээр тэгш байдлаар хувиарлах юм.

5. (SBU) МЗГ-ын хоёр дахь зорилго нь, Монголд ашгийн зориулалттай цөмийн эрчим хүчний сектор байгуулах юм. Эмбоффд тайлбарласнаар, ашиг чиглэсэн уг үйлдвэрлэлийн үйл ажиллагаа нь: орон нутгын аль эсвэл олон улсын хөгжлийн тэргүүний ололт амжилт болон үйлдвэрлэлийн хэмнэлийн ололтуудыг хэргэжүүлэх багц бодлого биш юм. МЗГ нүсэр том, дэлхийн хэмжээний ураны боловсруулах аж үйлдвэрийн салбарыг хөгжлийг зорьж байгаа юм. Уг үйлдвэрлэлд дэлхийн хэмжээний хамгийн сүүлийн үеийн ололтууд хүсэж байгаа. Мөн өөрсдийнx нь хэлснээр: уг аж үйлдвэрлэлийн салбар хөгжлийн тэргүүний үе шатны бэлэг тэмдэг гэжээ. Үүнд мэдээллийн эх сурвалжууд Монголын нийгэм адил хэмжээний бодолтой байгаа эсэхийг баталгааг толилуулаагүй.

6. (SBU) Ураны тухайд. МЗГ дэлхийн ураны нөөцийн 10% эзэмшдэг гэх боловч, үүнийг нотлох техникийн нотолгоо байгхүй. ЗГ ийнхүү "асар их" ураны нөөцийг зөвхөн "шар тооцонцор" буюу ураны оксидыг боловсруулах үйлдвэрлэлээс цааш явах санаатай байгаагаа илэрхийлсэн. Ашиг чиглэсэн уг бодлого нь цөмийн тэргүүний судалгааны төвүүд буюу ЦЦС барихаас, цөмийн шатахуун боловсруулах аж үйлдвэрийн салбар хөгжүүлэхийг зорьж байгаа юм. Энэ бүгд асар олон тэр бум долларын зардалтай холбоотой. Ийнхүү, Канадын Khan Resources (KR) мэтийн компаниуд тэргүүний баяжуулалтын технологи эзэмшдэггүй тул, хууль нь хайгуулын түнш компаниуд шахуулах юм. Уг эрхийг нь Орос, Франц, Хятад, аль эсвэл АНУ мэтийн тоглогчид эзэмших эрхтэй болох юм. Тэд онолын хувьд, Монголын урантай холбоотой амбицийг дэмжих магадалтай.

7.  (SBU) ТАЙЛБАР: Монголын ураны нөөцийг удаан хугацааны ажигласан ажиглагчид, хараат бус байгууллагын саналыг МЗГ авч үзэлгүй, ашгийн сонирхлыг дагаж байгааг шүүмжилсэн. Монголд дэлхийн ураны 10% нөөц байгаа гэж боловч, энэ нь 3%-иар ихсэж, санхүүгийн эрсдэлтэй хайгуулын ажиллагаатай холбоотой. Энэхүү хайгуулын ажлыг барууны орнууд одооны хууль зүйн байдлын дагуу хэрэгжүүлэх янзгүй байгаа.

Ажиглагч шинжээчид Монгол эрчим хүчний станц болон боловсруулах үйлдвэрийг дэмжих бодлоосоо эргэсэн.

Монголын эмгэнэлтэйгээр хүчин чадал дутагдаж байгаагаас гадна, эрчим хүчний болон баяжуулалтын байгууламжууд асар их хөрөнгө мөнгөний зардал шаардагддаг тул, уран олборлолтыг сайн эзэмшсэн Казахстан ба Австрали мэтийн орнууд, дэмжихээс татгалзсан. Монголын ураны өнөөгийн нөөцийн талаар, дэлгэрэнгүй тайлбар цахилгааныг сонирхоно уу. (ТАЙЛБАР ТӨГСӨВ)

 ULAANBAATA 00000038  003.2 OF 005


Эх сурвалж: http://wikileaks.cabledrum.net/cable/2010/02/10ULAANBAATAR38.html

Орчуулсан: Ц.Хүслэн
Илгээх | 1439 хүн уншсан

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл (0)




:-)
 

Уран, АЦС, цөмийн хаягдал

Ингэхэд уран[1] гэж юу вэ? Юу нь тийм аюултай юм бэ? Уран гэдэг бол цацраг идэвхт бодис[2] (radio active element) юм. Цацраг идэвхт бодис гэж тэгвэл юу вэ? Энэ нь атом нь тогтвортой бус өөрөө задарч өөр химийн элемент болох явцдаа цацраг туяа ялгаруулдаг бодис юм. Цацраг туяа гэж юу вэ?.

Дэлгэрэнгүй »

ШАР НУНТАГ баримтат кино

Энэхүү баримтат кино нь ураны уурхайн тухай та бүхэнд дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болно. Германчууд ураны уурхайгаа яагаад хаасан, Намиб уурхайчин бүсгүй ураны уурхайд хэрхэн ажилладаг гээд ураны уурхайтай холбоотой бүхий л сэдвийг энэ киноноос үзэх болно.

Дэлгэрэнгүй »

Атомын цахилгаан станц: үнэн худлыг өгүүлэх нь

Кёотогийн их сургуулийн Цөмийн реактор туршин судлах төвийн Коидэ Хироаки профессорын "原発のウソ" буюу махчилбал "Атомын цахилгаан станцын худал хуурмаг" номоос хэсэгчлэн орчуулсныг эндээс уншаарай.

Дэлгэрэнгүй »