Siemens концерн цөмийн эрчим хүчний салбартай салах ёс гүйцэтгэв.

Siemens концерн цөмийн эрчим хүчний салбартай салах ёс гүйцэтгэв.

“Сименс цаашид Атомын цахилгаан станц барихгүй” гэж тус концерний захирал Петр Лоешер Шпийгел сэтгүүлд мэдэгдэв. Оросын атомын эрчим хүчний Росатом концернтэй төлөвлөсөн байсан хамтын ажиллагаагаа цуцлаж байна.

Мюнхен хот.- Сименс концерн цөмийн бизнесээс бүр мөсөн гарч байна.

Тус концерний захирал Петр Лоешер Шпийгел сэтгүүлд “атомын эрчим хүч бол бидний хувьд үеэ өнгөрөөсөн, хаагдсан түүх” гэж мэдэгджээ.

Энэ шийдвэрээ бүр Фукушимагийн осолын дараа Германы эрчим хүчний бодлогын өөрчлөлтөөс гаргасан байна. Гэвч атомын эрчим хүчний Францын Арева, Оросын Росатом компаниудтай хамтарсан төслүүдээсээ салахад тийм ч амархан тоглоомын зүйл биш юм.

Гэвч тэд саяхан Оросуудтай Сименс концерний атомын эрчим хүчнээс татгалзсан ирээдүйн талаар зөвшилцөлд хүрсэн байна. Концерний өөрсдийн нь мэдээлснээр энэ зөвшилцөлд нэг ч цент төлөхгүйгээр хүрсэн гэжээ.

Лоешер Шпийгел сэтгүүлд хэлэхдээ бидний энэ шийдвэр бол Германы нийгэм ба улс төрийн атомын эрчим хүчнээс татгалзсан тодорхой байр сууринд өгч байгаа хариу юм гэжээ. Бид Оросын Росатомтой төлөвлөж байсан хамтарсан төслөө хэрэгжүүлэхгүй болсон.

Уг нь Лоешер Росатомтой нийлж дэлхийн цөмийн зах зээлийг тэргүүлэх зорилготой байсан билээ. 

Лоешер 2020 он хүртэл 35 % эрчим хүчийг сэргээгдэх эко -эрчим хүчээр хангахад боломжтой гэж үзэж байна.

Герман улсын зорьж байгааа эрчим хүчний эргэлтийг “зууны төсөл” гэж Лоешер Шпийгел сэтгүүлд нэрлээд 2020 он хүртэл 35% эк о-энергээр хангах боломжтой гэж үзжээ. Сименс концерн энэ “зууны төсөл”-өөс хийн цахилгаан станц, салхины парк байгуулах, цахилгаан дамжуулах сүлжээний сайжруулалт гэх мэт ажлын захиалга авна гэж тооцоолж байгаа ажээ. 

 

Тавин жилийн түүхтэй атомын эрчим хүчний төгсгөл

Сименсийн босс Петер Лоешер 2 жилийн өмнө маш амбицтай атомын төлөвлөгөөтэй байсан. Росатом-той нийлж дэлхийн цөмийн зах зээлийн тэргүүлэгч болох зорилготой хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурж байсан. Харин одоо тэр төслөө цуцалснаар барахгүй атомын эрчим хүчний салбартай ямар ч хамтын ажиллагаа хийхгүй гэдгээ мэдэгдлээ.

Сименс 1961 онд Германы анхны атомын цахилгаан станцыг Генерал Электрикийн реактортой барьж байжээ. Дайны дараа дайнд ялсан эвслийнхээс Германд цөмийн салбар хөгжүүлэхийг хатуу хорьсон байлаа. Гэвч тэр хоригийн зэрэгцээгээр эрчим хүчний салбарынхан ба улс төрчид атомын эрчим хүчинд бэлтгэж байжээ. 1953 онд Сименс атомын эрчим хүчний ажлын хэсэг бий болгосон юм. 1955 онд Герман улс биеэ даасан улс болоход атомын эрчим хүчний хамтын нийгэмлэгийг Сименс, АЭГ, БАСФ, Байер, Дэгүса, Хохст, Метал нийгэмлэг бүрдүүлж байв. 1969 онд Сименс АЭГ хоёр нийлж КВУ гэдэг хувьцаат компани байгуулж тэр ондоо тухайн үедээ дэлхийд хамгийн том нь болох Библисийн атомын цахилгаан станцыг барих захиалга авч байв.

Далаад онд атомын эрчим хүчний бизнэс цэцэглэж байлаа.

1977 онд Сименс КВУ - н хувьцааг ганцаараа эзэмших болсон юм.

Германд амжилт гаргаснаас гадна гадаад орнуудаас захиалга авч байв. Жишээ нь 1974 онд Персийн шах атомын цахилгаан станцын захиалга өгч байв. 

1989 оноос Сименс Францын Фраматом компанитай хамтын ажиллагааг даралтын усан реактор хөгжүүлэх зорилгоор эхлэв. 

2001 онд байгуулагдсан хамтын нийгэмлэг 2006 онд Арэва НП гэж нэрээ өөрчилжээ. Сименс 34% хувьцаа эзэмшихээр тохирсон ч Францууд шийдвэр гаргах давуу эрх эдлэх асуудал дээр баттай зогссоноос 2009 онд хамтын ажиллагаагаа цуцлахаар болсон юм. Ингээд шүүхийн шийдвэрээр 682 сая Евро Сименс төлбөр төлөх болсон. Үүний дараа Оросын Росатом-той хамтрахаар шийдсэн байлаа.

Гэвч удалгүй Фукушима-д осол болж, Германы эрчим хүчний бодлого эрс өөрчлөгдөж, ирээдүйд атомын цахилгаан станц барих зах зээл хумигдаж, сэргээгдэх эрчим хүчний салбарт зах зээлийн боломж илүү байгааг Сименс олж харсан байна.


Эх сурвалж: http://www.manager-magazin.de/unternehmen/energie/0,2828,786897,00.html

Орчуулсан Мигаа Могод
Редактор Т. Минжүүр

Илгээх | 1211 хүн уншсан

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл (0)




:-)
 

Уран, АЦС, цөмийн хаягдал

Ингэхэд уран[1] гэж юу вэ? Юу нь тийм аюултай юм бэ? Уран гэдэг бол цацраг идэвхт бодис[2] (radio active element) юм. Цацраг идэвхт бодис гэж тэгвэл юу вэ? Энэ нь атом нь тогтвортой бус өөрөө задарч өөр химийн элемент болох явцдаа цацраг туяа ялгаруулдаг бодис юм. Цацраг туяа гэж юу вэ?.

Дэлгэрэнгүй »

ШАР НУНТАГ баримтат кино

Энэхүү баримтат кино нь ураны уурхайн тухай та бүхэнд дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болно. Германчууд ураны уурхайгаа яагаад хаасан, Намиб уурхайчин бүсгүй ураны уурхайд хэрхэн ажилладаг гээд ураны уурхайтай холбоотой бүхий л сэдвийг энэ киноноос үзэх болно.

Дэлгэрэнгүй »

Атомын цахилгаан станц: үнэн худлыг өгүүлэх нь

Кёотогийн их сургуулийн Цөмийн реактор туршин судлах төвийн Коидэ Хироаки профессорын "原発のウソ" буюу махчилбал "Атомын цахилгаан станцын худал хуурмаг" номоос хэсэгчлэн орчуулсныг эндээс уншаарай.

Дэлгэрэнгүй »